“Илүү сайныг бүтээе” FMC-2021 тун удахгүй...
Голомт банкнаас Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан FMC /Financial Manager’s Convention/ арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.
Бид 2020 онд “Шинэ хандлага-Шинэ боломж” уриан дор FMC-2020 арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ үеэр бизнесийн шилдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг урин Макро эдийн засгийн тойм, Монгол Улсын эдийн засаг, Ковид-19 нөлөөллийн үе дэх санхүүгийн менежмент болон санхүүгийн салбар дахь дижиталчлалын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байлаа.
Харин бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021 арга хэмжээ нь “Build Back Better” буюу “Илүү сайныг бүтээе” уриан дор 2021.10.28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Ковидоос үүдсэн шинэ хэв маягийг хадгалан цар тахлын дараах илүү сайн ирээдүйг бүтээж, хөгжихийн төлөө юу хийх ёстой вэ гэдгийг хамтран хэлэлцэхэд энэ жилийн арга хэмжээний гол утга учир оршино. Энэ удаагийн FMC-2021 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцох юм. Бид энэ удаа цар тахлын тархалттай холбоотойгоор арга хэмжээг кино театрт контент үзэх хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ УОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу хүн хоорондын зай барьж, нэг танхимд цөөн тооны оролцогч байхаар төлөвлөөд байна.
Мөн FMC арга хэмжээгээр тухайн жилийн эдийн засгийн үр дүнг тодорхойлж, цаашдын нөхцөл байдлын талаар оновчтой таамаглал дэвшүүлдэг уламжлалтай. Харин тус арга хэмжээнээс тодорхойлсон 2020 оны эдийн засгийн төлөв байдлын талаар таамаглал нь бодит үр дүнтэй хэрхэн нийцсэнийг зарим секторын жишээн дээрээс харах боломжтой.

Харин 2021 онд энэ үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн бол? Мөн ирэх жил эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол?
Дэлгэрэнгүйг FMC-2021 арга хэмжээнээс...



































































Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
5 настай охиныг зодсон хэргийг шалгаж байна
BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна