“Илүү сайныг бүтээе” FMC-2021 тун удахгүй...
Голомт банкнаас Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан FMC /Financial Manager’s Convention/ арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.
Бид 2020 онд “Шинэ хандлага-Шинэ боломж” уриан дор FMC-2020 арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ үеэр бизнесийн шилдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг урин Макро эдийн засгийн тойм, Монгол Улсын эдийн засаг, Ковид-19 нөлөөллийн үе дэх санхүүгийн менежмент болон санхүүгийн салбар дахь дижиталчлалын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байлаа.
Харин бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021 арга хэмжээ нь “Build Back Better” буюу “Илүү сайныг бүтээе” уриан дор 2021.10.28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Ковидоос үүдсэн шинэ хэв маягийг хадгалан цар тахлын дараах илүү сайн ирээдүйг бүтээж, хөгжихийн төлөө юу хийх ёстой вэ гэдгийг хамтран хэлэлцэхэд энэ жилийн арга хэмжээний гол утга учир оршино. Энэ удаагийн FMC-2021 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцох юм. Бид энэ удаа цар тахлын тархалттай холбоотойгоор арга хэмжээг кино театрт контент үзэх хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ УОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу хүн хоорондын зай барьж, нэг танхимд цөөн тооны оролцогч байхаар төлөвлөөд байна.
Мөн FMC арга хэмжээгээр тухайн жилийн эдийн засгийн үр дүнг тодорхойлж, цаашдын нөхцөл байдлын талаар оновчтой таамаглал дэвшүүлдэг уламжлалтай. Харин тус арга хэмжээнээс тодорхойлсон 2020 оны эдийн засгийн төлөв байдлын талаар таамаглал нь бодит үр дүнтэй хэрхэн нийцсэнийг зарим секторын жишээн дээрээс харах боломжтой.

Харин 2021 онд энэ үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн бол? Мөн ирэх жил эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол?
Дэлгэрэнгүйг FMC-2021 арга хэмжээнээс...











































.jpeg)




















Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан
Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл огцруулах асуудал дахиад үүсэж магадгүй
Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна
Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ
Д.Трамп Хятадын бараанд ногдуулсан татварыг бууруулахаа мэдэгджээ
Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Засгийн газар, "Рио Тинто"-гийн ажлын хэсэгтэй тодорхой асуудлуудаар зөвшилцөж, протоколд гарын үсэг зурлаа
Хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
Автобусны дулаан буудал байршуулжээ