Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна

Aдмин / Эдийн засаг

Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн үлдсэн ажил болох 90 м урттай явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэлийг хангаж байна.

DJI_20260916120646_0081_D.jpg

Гүүрэн гарц нь гурван орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор налуу зам болон явган хүний зорчих хэсгийг шийдсэнээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ. Явган хүний гүүр ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих боломж бүрдэж, явган зорчигчдын аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй саатлыг бууруулах, тухайн бүсийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.