БНХАУ-д Дельта хувилбар тархаж байгаа нь тогтоогдлоо

Aдмин / Гадаад мэдээ

Бээжингийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс БНХАУ-ийн бүс нутгуудад коронавирусний Дельта хувилбар тархаж байгаа нь батлагдсан тухай мэдээллээ. Тус улсын эрх баригчид бүс нутгуудад дахин дэгдээд байгаа коронавирусний тархалтыг хумихаар хязгаарлалтуудын арга хэмжээнүүдийг авч ажилласаар байна.

Бээжин хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Синхуо: Сүүлийн үед орон нутгуудад батлагдсан тохиолдлуудад геномын дарааллын харьцуулалт шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд сүүлийн үед нэмэгдэж байгаа коронавирусний тархалт нь Дельта хувилбартай ижил дамжуулалтын гинжин хэлхээтэй болох нь батлагдсан...

Бүс нутгуудын хэмжээнд хамгийн их батлагдсан тохиолдлуудтай ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд сүүлийн 24 цагийн байдлаар 3 шинэ тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус хошуунд нийт батлагдсан тохиолдлын тоог 113-т хүрчээ.

Өвөрмонголд одоогийн байдлаар их эрсдэлтэй 1, дунд зэргийн эрсдэлтэй 6 бүс нутаг байна. Эзнээ хошуунд одоогоор бүх нийтийг хамарсан 5 дахь удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа бөгөөд хөл хорио тогтоосон хэвээр байна.

Аравдугаар сарын 17-ноос хойш БНХАУ-ын улс арав орчим мужид 200 гаруй халдвар бүртгэгдсэн бөгөөд ойрын өдрүүдэд дэгдэлт улам дордох төлөвтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар, тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 96899-д хүрээд байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.20] 2021-11-17 05:45:51

хил нь түргэн нээгдээсэй . хүнс барааны үнэ өсөх нь ойлгомжтой . хятад улсаас бараа хүнсээ авдаг улс шүү дээ муулаад яадаг юм

амар [66.181.161.74] 2021-11-04 07:19:22

мэдрэл муутай хужаа нар цөөрвөл таарна

Зочин [202.126.88.151] 2021-10-29 13:18:30

Оросоос халдвар орж ирлээ гэж бид яаж уурласан билээ, одоо монголоос халдвар орж ирлээ гэж хятадууд уурлаж байгаа. Олон юм хуцалгүй, хил гааль нээгдээсэй гээд залбирч бай. Тариур ч үгүй болж байгаагаа мэднэ биз дээ.

Зочин [60.113.251.169] 2021-10-30 12:56:41

uli,hujaagaas ehelj garsan shuu

МАНЖ ХҮҮ [202.21.108.132] 2021-10-28 17:40:24

ХААНААСАА ДЕЛЬТА ОЛООД ТУСЧИХДАГ БАЙНА? ЯАЖ Ч БОДООД ЯМАРЧ ХУВИЛБАР ТӨРӨХГҮЙ БАЙНА.

Зочин [66.181.161.67] 2021-10-28 12:55:33

Энэ ч хил мөддөө нээгдэхгүй л гэсэн үгдээ

Зочин [202.9.46.157] 2021-10-28 05:15:32

Дархлаа муутай янз бүрийн амьтан иддэг хужаа нарт ковидын вирус маш хурдацтай тархаж олон сая хужаа ковидын халдвар авч үхнэ.

Зочин [192.82.86.198] 2021-10-28 23:35:18

Эргүү ооорк үхэр юу бичцийн 1,5 тэрбум хүнээс энэ хугацаанд дөнгөж 96 мян хүн халдвар аваад бхд дархлаа сайтай мал иддэг монгол албан ёсоор 600 мян албан бусаар 1.5 сая хүн халдварлачихсан ххахазаяа чинь тэрдээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.