Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Улс тунхагласны 97 жилийн ой маргааш тохиож буй. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ.
Улс тунхагласны ойн өдөртэй зэрэгцээд амралтын өдрүүд үргэжилж буй тул иргэд, жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, амралтын өдрүүдийг согтууруулах ундаагүй, зөв зохистой тэмдэглэхийг ТЦА-наас зөвлөж байна.
Сэтгэгдэл