Буруу оношлоод байна Б.Бат-Эрдэнэ сайд аа!

Aдмин / Нүүр

Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас багаараа хариуцлага хүлээсэн. Харин түүний албан тушаалд ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар томилогдоод байгаа. Шинэ сайд Б.Бат-Эрдэнэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг. “Тавантолгой түлш” компанийн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой” компани энэ оны аравдугаар сараас эзэмших болсон. Компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр зэрэг олон дотоод асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д бий. Тэгэхээр “Тавантолгой түлш” компанийн зохион байгуулалт, технологи, чанарын асуудлыг хамгийн сайн мэдэх хүн нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ юм. Тэгтэл шинэ сайд маань ажлаа авмагцаа “Тавантолгой түлш” компанийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж холбогдох үүрэг даалгавруудыг өгчээ. Гэхдээ шинэхэн сайд асуудлаа буруу “оношлоод” байх шиг. Уг нь бол шинэ сайдын хийх, шалгах ажил нь тодорхой байгаа шүү дээ.

Тухайлбал, учир мэдэх эх сурвалжууд утаа эргэн ихэссэн шалтгаан нь айл өрхүүд нууцаар түүхий нүүрс түлсэн болон стандартын зуухтай холбоотой биш сайжруулсан түлшний чанартай холбоотой гэдгийг хэлээд байгаа. Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг бүрдүүлэгч гол түүхий эд болох “Энержи ресурс” компанийн нийлүүлдэг угааж баяжигдсан эрчим хүчний нүүрсний чанартай холбоотой болж таарсан аж. Энэ нүүрсний чанар нь тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан, үйлдвэрийн тогтмол шинж чанартай нүүрс юм. Тэгтэл хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас “Энержи ресурс” компани эрчим хүчний нүүрсээ угаах боломжгүй болж угаалгүйгээр өмнөх овоолгын нүүрсээ нийлүүлж байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ингэснээр сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт орж утаа ихэссэн байж болзошгүй аж. Хэрэв “Энержи ресурс” компаниас дөрөв дэх жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлж буй эрчим хүчний нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа бол “Таван толгой түлш” компанийнхан толгой компани болох “Эрдэнэс Тавантолгой”-оос авах боломжтой ч гэж мэргэжилтнүүд хэлээд байгаа. Мөн нөгөө талаар гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн чанар муудсан уу гэсэн асуудал яригдсаар байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулах үеэр “...Өмнөх сайд утааны асуудалд хариуцлагагүй хандсан. Сайжруулсан шахмал түлшний бүх түүхий эдийг дотооддоо бэлтгэж байхад хяналт, шалгалтын ажлыг дутуу хийж сахилга алдсан. Тиймээс шинэ сайд утааг бууруулах, экосистемийг хамгаалахад анхаарч сайн ажиллах шаардлагатай” гэдгийг сануулан хэлсэн. Тэгэхээр үүнээс үүдэн барьцалдуулагчийг дотоодод үйлдвэрлэхэд технологийн алдаа гарсан эсэх талаар олон нийтийн дунд хардлага төрөөд байна. Өмнөх жилүүдэд барьцалдуулагчийг БНХАУ-аас импортолдог байсан ч хилийн хязгаарлалтаас үүдэж сайжруулсан шахмал түлшний нөөц тасалдах эрсдэлтэй тул дотоодын дөрвөн компанитай гэрээ байгуулж барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр гэрээ байгуулсан компаниудаас хоёр компани нь бүтээгдэхүүний дээжээ явуулснаар туршилтад оруулж нийлүүлэхээр болсон ч мөн л хил гаалийн асуудлаас үүдэж түүхий эдийн хангамж нь тасарч нийлүүлэлтээ зогсоожээ. Гэвч “Тавантолгой түлш” компанийн зүгээс сайжруулсан шахмал түлшний чанар стандартын шаардлага хангасан, барьцалдуулагч болон мидлингийн чанар, нөөц хэвийн гэсэн мэдээллийг түгээж байгаа.

Ер нь өмнөх гамшгийн байдлаасаа багассан утаа эргээд нэмэгдсэн учрыг айлуудын зуух, хэрэглээтэй холбож хайх биш сайжруулсан шахмал түлшний чанараас эхэлж шалгамаар. Угтаа бол сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн горимын асуудал нь дан ганц БОАЖ-ын салбарын асуудал биш Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мөн хариуцах ёстой ажил юм. Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил илрээгүй, нууцаар түүхий нүүрс болон бусад бохирдуулагч бодис түлсэн зөрчил ердөө 10 гарсан. Ийм байхад утаа ихэссэн шалтгаан нь иргэдийн буруугаас биш сайжруулсан шахмал түлшний чанараас шалтгаалж байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.177] 2022-01-24 11:19:49

Сахил хүртээд шал лордов гэгч л болчихлоо. Яндангаар утаа гардаг. Өвөл болохоор хүйтэн болдог. Оюук нэг попчингоор сахил хүртэв. Уртнасан бүсгүй хүн МАН-д улс төрөө даахгүйн үлгэр жишээг харуулав. Эрчүүд нь үргэлж дээр нь байх тухай л ярисаар хавчсаар хөөв. Энэ хүүхэн 1 жил ажиллахдаа чимээгүй л ажиллад байв. Салбар нь гарт нь орж байтал сэгсрүүлэв. мэдээж бүсгүй хүнд бөлдгөө базуулахгүй гээд доод хоёр нь хөдөлж өгөөгүй болтой. Монголын хөгжил ердөө л энэ. хувиа бодсон шуналтангууд л чагт хийсээр өдийг хүрсэн. Тавилан юм даа

Зочин [192.82.68.174] 2022-01-23 23:34:05

Чухамдаа хотын утааны асуудал Байгаль орчины яамтай биш, нэгд хотын, тодрулвал хотын даргатай, хоёрт, түлшний үйлдвэртэй холбоотой асуудал. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах гэгч болсон юм биш үү...

Зочин [64.119.17.213] 2022-01-21 21:53:40

ХҮРЭЛСҮХ ШИГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙВАЛ МӨН АГУУЯА. АЖЛЫГ ХҮН ЯАЖ ХИЙДГИЙГ 2 ЖИЛ ЁСТОЙ ЯРУУ ТОД ХАРУУЛСАН ШҮҮ ЁСТОЙ БИШИРМЭЭР БАЙСААААН.

Зочин [192.82.68.174] 2022-01-23 23:37:28

Хоёр жилийн өмнө хотын утаа ч биширмээр байхгүй болсон шүү. Чадаж байсан юмаа чадахгүй болно гэдэг сайны ёр биш дээ.

Зочин [66.181.160.127] 2022-01-22 14:53:08

БИШИРМЭЭР ХОГ БАЙЛАА.

Agluu [66.181.160.60] 2022-01-21 19:24:49

Zugeer l nuursee tulii

Зочин [202.126.88.61] 2022-01-21 19:02:43

Дулааны 10 -р станцыг яаралтай барья. Манай яруу алдарт засгийн газар 1-9 р станцын амархан барьсан юм.

Зочин [202.9.40.52] 2022-01-21 18:40:30

Нүүрс, зуух, хүн гээд бшх боломжмйн шалтгаан, хүчин зүйлс судлаад судлаад нэмэргүй. Угаас буруу замаар олон арьан жмл санаатай санаагүй мөнгө хөрөнгө үрэн таран хийлээ. Эрүүл сэтгэдэг төр засаг 1 л вм ойлгоод хэрэгжүүлмээр уаг ирсэн. Цахилгаан. Аиомын цахилгаан станц 1 ийг л барьчих. Хямд цахилгаан бүхний шийдэл болно. Гадаадуудад өгөөд байгаа Уран манайд бөйгаа шүү дээ.

Зочин [122.201.19.99] 2022-01-21 15:25:39

Батэрдэнэ гэж нэг эргүй гар Иргэдээс л буруу хайгаад явнаа

Nih [66.181.184.43] 2022-01-21 14:49:41

Neg tom stants barih heregtei tgeed her horoolol oo dahin tuluvluu

Зочин [66.181.161.37] 2022-01-21 14:37:29

Бат-эрдэнэ гайгүй ажил хэрэгч залуу байна билээ,томилогдохдоо нүүрсний чанарын асуудал гэж ярьж байсан,үнэндээ ч тийм байх,оношоо олчихволч дороол засраад явчихна даа.Оношоо зөв тогтоогоод бариад авбал хуучин хэвэндээ орох байх гэсэн найдлага бий шүү.Шинэ сайдад ажил хийх болоцоог нь олгоё элдэв үгээр чичлэлгүйгээр.

Балт [192.82.65.93] 2022-01-21 12:33:17

Угаасаа сайжруулсан түлшний найрлагад асуудал байна. Хэрэв энэ түлш стандартын шаардлага ХАНГАЖ байгаа бол стандартаа сайжруулах шаардлагтай. Дулааны боловсруулалт дамжаагүй "ТҮҮХИЙ НҮҮРС" нээс гарах утааны давхар ислүүд агуулах хэмжээ нь хэвээрээ л үлдэнэ шүү дээ.

Зочин [171.6.237.98] 2022-01-21 12:01:36

Шахмхл тзлш хэкэн ч утаагүй болгохгүй үүнийг дэлриын улс лрнууд баталсан

djn [66.181.161.57] 2022-01-21 11:09:37

ene said hen 1.nii duujingeer yvj bgaa bish bl Urtnasangaasaa hurdan ogtsorch medeh ym bn ,yagaad gevel medleg turshilagaar maruuhan ym yrij bndaa.

Зочин [203.91.118.53] 2022-01-21 10:24:07

Болохгүй байгаа сайжруулсан түлштэй ноцолдож ажил хийсэн дүр эсгэж байхаар Шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлхэд анхаарч ажиллавал дээр байх. Шингэрүүлсэн хийн түлшний үнийг бууруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хийн тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэхэд дулаанаа бүрэн шийдэх боломж технолог нь байна. Үүнийг харж ажилла. Тэгэж чадвал манараад байгаа утаа мангартаад байгаа ухааныг чинь бүрэн шийднэ шүүдээ. Мэдэхгүй хүн мэргэжилгүй толгой хоёр л хөгжлийг доройтуулж хүнийг мөхөөнө байх

Зочин [203.91.118.53] 2022-01-24 11:25:03

нэг үеэ бодвол монголчууд хот хөдөөгүй газаа хэрэглээд сурчихсан шүү. Боловсролгүй мэдлэггүйгээр дуудуулдаг хөдөөний малчид хүртэл баллонтой газаа ганзаглаад давхиад л байгаа шүү

Зочин [203.91.118.53] 2022-01-24 11:20:55

маш зөв. манарсан утаанд сохорсон төр өчнөөн боломж байхад юу ч олж харахгүй байгаа.

Зочин [64.119.26.82] 2022-01-21 13:43:32

Зуухандаа галаа түлж чаддаггүй Монголчууд бүгд дэлбэрч үхнэдээ

Зочин [66.181.180.187] 2022-01-21 10:15:21

ЭТТ-оо ч мэдэхгүй мал байна даа. ЭТТ чинь нүүрс угаах үйлдвэргүй.

йыб [192.82.77.223] 2022-01-21 14:20:05

ангилсан, угаасан, фракцалсан нүүрс мэдэхгүй байж мэддэг юм шиг байхаа болиорой суганы үнэр минь

Зочин [202.126.90.141] 2022-01-21 10:08:03

Хятадын хотуудад “Утаагүй түлш гэж дөрвөлжин жижиг тоосго, дугуй, зуйван дугуй хэлбэрийн янз бзрийн хэлбэрийн байх, түлэхэд утаа ер гарахгүй, улайсаад л байгаад бн, тэдний технологийг судлаач дээ, бүр хуулбарлаад хий, гэр хорооллын халаалтыг 100 хувь цахилгаан, ахуйн газар ойрын 3 жилд шийдэх хэрэгтэй, гэр хорооллыг барилгажуулж дуусгаж шийднэ гэвэл энэ хэзээ ч бүтэхгүй үлгэр болно, утааны ихсэл наад сайжруулсан түлшний чанар мууд байгаа шүү, таван толгойгоос ирж бууж буй нүүрс, энд УБ- т хольдог хольцуудыг нь эхлээд сайн шалга, энд л НО байгаа ш дээ

Зочин [43.228.129.131] 2022-01-21 09:45:45

Нүүрс нь л чанаргүй байна шүү дээ, хэнд ч ойлгомжтой асуудал

зочин [43.228.131.42] 2022-01-21 09:42:53

гал түлж байгаа тохиолдолд мэдээж утаа гарч л таарна шүү дээ. гол нь 5-р цахилгаан станцаа барь төсөв сангүүгээ шийд, яндангийн тоогоо цөөрүүлэх тал дээр л анхаарах хэрэгтэй баймаар санагдах юм. Тэрнээс биш дэд бүтцээ шийдээгүй байж ард иргэдээ юу түлж байна гээд л хардаж сэрдээд байх юм. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл хэн л гал хөштэй зууралдахыг хүсхэвдээ. Дорвитойхон зоригтойхон шиг л эхлүүлэх хэрэгтэй байна дээ

ЭМЭЭ [64.119.18.72] 2022-01-21 09:05:15

МАХАН ТОЛГОЙТУУДАА ИХ МЭДЭГЧИЙН ДҮР ГАРГАЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛИОЧ ! УТААГҮЙ ГАЛ СҮҮДЭРГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ ХОРВОО . ЗҮГЭЭР Л 5 - Р СТАНЦАА БАРИАД ЦАХИЛГААНААР ХАЛААЖ ЯНДАГУУДАА УСТАГА ! ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ . УЛС ТӨРЖИЖ СӨРӨГ ХҮЧНЭЭ НУХЧИЧЖ БАЙХААР ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСНЭЭР БАГА НУУРТ СТАНЦАА БАРИАД БАТҮҮЛИЙН ЭХЛҮҮЛСНЭЭР ГЭР ХОРООЛОЛОО ОРОН СУУЦЖУУЛЧИХААД . ХЭН САНААЧИЛСАН НЬ ХАМААГҮЙ . ЗҮГЭЭР Л АЛЬ ИРЭЭДҮЙТЭЙ АРД ТҮМЭНД АШИГТАЙ ТЭР АЖЛЫГ Л ХИЙ !! ХҮРЭЛСҮХ ХӨӨРХИЙ ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД СЭТГЭЖ УТААГ НҮДЭНД ХАРАГДАХЫГ БАГАСГАЖ ХОРУУ ЧАНАРЫГ ИХЭСГЭЖ ИРГЭДЭЭ УГААРТАЖ ҮХЭХЭД ХҮРГЭХ САНАА ГАРГАА Л БИЗ . ЗАЙЛУУЛ ХИР НЬ ТЭР . ГЭХДЭЭ ХӨӨРХИЙ АМЬТАН САНАСАНДАА ХҮРЧ ЭРХ МЭДЛИЙН ДЭЭДИЙГ АТГАСАН ШҮҮ ДЭЭ . ОДОО ИРГЭДЭЭ НҮҮРСЭНД ХАЛТАРТАЖ ҮНСЭНД СААРАЛТАЖ УГААРТАЖ ҮХЭХ ХУВЬ ТАВИЛАНГААС САЛГАХ АРГА ЗАМ ЭРЦГЭЭ Л ДЭЭ . ХАРААД БАЙХАД ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ХАЯАГАА ХАДРАГЧ МАХАН ТОЛГОЙ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГЭЭ НОТОЛЧИХЛОО . ИЙМД ИРГЭД ӨӨРСДӨӨ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭ !!!

би [202.70.44.46] 2022-01-21 09:45:50

мэргэн дүү минь

Иргэн [64.119.26.220] 2022-01-21 09:03:45

Энэ тодорхой асуудал шүү дээ. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээ эзэн хүн л мэднэ. Хөндлөнгийн хүн мэдэх боломжоор бага. Иргэдийн үгийг сонс.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.