Ямар төрлийн согтууруулах ундаа коронавирусийн халдвараас хамгаалахад тустайг судалжээ

Aдмин / Нүүр

Хятадын хэсэг эрдэмтэд ямар төрлийн согтууруулах унаа коронавирусийн халдвараас хамгаалах нөлөөтэйг судалж, үр дүнг нь “Frontiers in Nutrition” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Шэнжэн хотын анагаах ухааны судлаачид Их Британийн Био банкны мэдээллийн сангаас дунджаар 69 настай 473,957 хүний эрүүл мэндийн өгөгдлийг судалгаандаа ашигласан байна. Тэдгээрийн 16,559 нь коронавирусийн халдвар авсан түүхтэй хүмүүс байжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэдэггүй, хэрэглэдэг байсан гэсэн гурван ангилалд хувааж, бас уух давтамжаар нь долоо хоногт гурваас дээш болон доош, огт уудаггүй гэж ангилсан байна.

Их Британийн эрүүл мэндийн байгууллага долоо хоногт 14-өөс бага нэгжээр хэмжигдэх согтууруулах ундаа хэрэглэхийг иргэддээ зөвлөдөг. Тухайлбал жижиг хундагатай дарсыг 1.5 нэгж, спиртийн орц багатай аяга шар айргийг 2 нэгж зэргээр хэмждэг байна.

Хятадын эрдэмтдийн судалгаагаар улаан, цагаан дарс, шампайн дарс хэрэглэх нь коронавирусийн эрсдэлээс сэргийлдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайлбал “зөвлөмжид заасан хэмжээнээс илүү буюу хоёр дахин илүү улаан дарс”, “зөвлөмжийн хүрээнд долоо хоногт 1-2 хундага хатууруулсан дарс”, “зөвлөмжид зааснаас олон давтамжтайгаар цагаан болон шампайн дарс” уух нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэж дүгнэсэн байна.

Харин шар айраг, жимсний архи (cider), хатуу архи нь уух хэмжээ, давтамжаасаа үл хамааран коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ.

Гэхдээ ямар ч төрлийн согтууруулах ундааг ямар ч хэмжээ, давтамжтай хэрэглэх нь Covid-19 өвчнөөр нас барах эрсдэлтэй шууд хамааралгүйг тогтоосон байна.

Эх сурвалж: Russia Today


Сэтгэгдэл

QIUW [159.223.140.228] 2022-01-26 13:06:19

Хөөх! Би Гуандун хотын Ли Бин бөгөөд нэг байгууллага миний бизнест 230,000 долларын (¥1489618.00) хөрөнгө оруулалт хийж байгааг хараад ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд хувьцаа эзэмшигчид бөгөөд урамшуулал болон түншүүдэд зориулсан сайн бизнес санаа хайж байгаа тул тэдэнтэй холбогдоно уу https://ECTBANKS.COM Имэйл: services@ectbanks.com Whatsap / +19083082601 дугаараар холбогдоно уу

Зочин [66.181.180.59] 2022-01-25 12:56:09

Спиртээр ариутгадаг

хррол [122.201.22.101] 2022-01-25 06:25:29

Улаан дарсны наймаачны захиалгат бичвэр байна.

ЗОЧИН [202.126.89.96] 2022-01-25 02:06:47

НЭГ ДАРС НАЙМААЛАГЧИЙН Л ЗАХИЛГА БАЙНА ОДОО ДАРСАА ҮНЭ ОРУУЛАХ НЬ

Хадаа [64.119.20.134] 2022-01-24 16:52:22

Хөөрхий дөө... миний уудаг цагаан архи маань дахиад л муулууллаа шүү. Ер нь цагаан архийг маань ууж болох зөвлөмж хэзээ ч өгөхгүй юм даа. Ганцхан татварын алба, АПУ хоёр л дэмжих юмаа

зочин [66.181.186.202] 2022-01-24 16:34:06

Архи согтууруулах ундаа ямар нэгэн зүйлд сайн гэж сонсоогүй юм байна. Энэ ямар учиртай мэдээ вэ? Мэдээний эх сурвалж нь орос, судалсан нь хятад гэнэ үү? Ай мэдэхгүй, ямар ч тохиолдолд архи согтууруулах ундаа хэнд ч, хэзээч, юунд ч тус нэмэр болж байгаагүй, харин гай зовлон, өвчин эмгэг, үхэл хагацал, уй гашуу авчирдаг биз дээ? Архи согтууруулах ундааг хэзээч хэрэглэж болохгүй.

dizy [202.131.232.179] 2022-01-24 09:53:26

arhi uuwal haldwar awah ersdel ihtei gj bga bizde

Irgen [103.26.195.153] 2022-01-24 08:49:56

Medeeleh yumaa olj vdsan yum be arhi curfalchlah huulfai bish biluu

Зочин [66.181.190.80] 2022-01-24 06:12:16

мангар мэдээ байна

Иргэн [64.119.20.41] 2022-01-24 05:52:45

Одоо архи уулгаж алах нь:!!!!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.