Путинтэй Туркт уулзахад бэлэн гэдгээ Зеленский илэрхийлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Турк улсад биечлэн уулзахад бэлэн байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский илэрхийллээ. Тэрбээр CNN Türk агентлагт ярилцлага өгөх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Хэрвээ Путинтэй уулзвал, фронтын шугамын дагуу гал зогсоох, тохиролцоог хянах механизмыг бий болгох зэрэг гол гол сэдвүүдийг хэлэлцэнэ гэдгээ Украины төрийн тэргүүн мэдэгдэв. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад Путинтэй уулзалт хийхэд нь тусална гэдэгт найдаж байгаагаа В.Зеленский илэрхийлжээ.

Дээд хэмжээний уулзалт хийх нь “зайлшгүй шаардлагатай” бөгөөд учир нь, өмнө нь болж байсан төлөөлөгчдийн түвшний болон техникийн уулзалтууд асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй гэдгийг тэрбээр дурдлаа. Түүний үзэж байгаагаар, ерөнхийлөгч нарын түвшний уулзалтаар, аюулгүй байдлын баталгааг, Украиныг сэргээн босгох, нутаг дэвсгэрийн асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй.

Үүний сацуу В.Зеленский хэлэхдээ, Донбассыг шилжүүлэн өгөх, Крымыг хүлээн зөвшөөрөх гэх мэт Оросын талын тавьж буй шаардлагуудыг зөвшөөрөхгүй, учир нь, ийм буултууд нь Украины Үндсэн хуульд харшилна гэлээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.224] 2026-11-02 12:34:14

Путин гуйлгачинтай уулзахгүйээ.

ЗОЧИН [202.126.91.159] 2026-11-02 11:48:01

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХГҮЙ БОЛ УКИРАЙН ҮГҮЙ БОЛНО ДОО


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.