Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн боллоо

Aдмин / Улстөр

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 14 дүгээр шуурхай зөвлөгөөн боллоо

  • Шуурхай зөвлөгөөнөөр хуралдааны дэгийн дагуу ХЕМ-ийн 13 дугаар Шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт;
  • НЗД-ын 2026 оны А/1338 дугаар захирамжийн хэрэгжилт, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын ажлын уялдаа, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах зарим асуудлын талаарх танилцуулга;
  • СХД-ийн 20-р хороо, Туул голын сав газарт үүссэн үүсмэл хог хаягдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулга;
  • Халаалт дулааны асуудлаар ирж буй гомдол дуудлага мэдээлэл, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаарх мэдээлэл;
  • Гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний талаарх мэдээллийн тус тус хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Мэндбаяр:

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК болон дүүргүүд хамтран цахилгааны хүчдэлийн хүрэлцээ муу болон цахилгаанд холбогдоогүй айл өрхийн судалгааг гаргаж, шийдвэрлэх ажлыг эхлүүлэхийг онцоллоо.

Мөн хог хаягдлын төлбөр хураамжийг УБЦТ ТӨХК болон ОСНААУГ ОНӨААТҮГ төвлөрүүлэхтэй холбоотой гэрээнүүдийг хийж, ажлын уялдаагаа хангаж хамтран ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Дараагийн шуурхай хурлууд дээр байгууллагууд ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлуудын мэдээллүүдээ хуваалцаж, төлөвлөлтийн уялдааг хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллах талаар чиглэл болголоо.

Инженер хангамжийн чиглэлээр 5, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 3, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 3, Хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 3, нийт 14 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.