Хүүхдийн өдрийн эмчилгээнд ЭМДС-гаас 100 мянган төгрөгийн багц эм олгоно

Aдмин / Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд гэртээ ойр байрлах эрүүл мэндийн төвдөө эмчлүүлэх боломж бүрдэх аж.

Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг байх бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Тус багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн эмчилгээ, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтана.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугаар өвдсөн үед өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй бөгөөд эмчилгээний зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцах юм. Түүнчлэн хүүхдийн өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд томуугийн улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.