Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.


Сэтгэгдэл

Leonel [178.158.10.240] 2022-01-28 01:38:50

Нові фільми 2021 року. Стоп земля

?????????????? [192.82.90.143] 2022-01-27 05:59:20

хурдан нэмээчээ биеэ муудтал ажиллаад дөнгөж 500 хаанаа ч хүрэхгүй бн арай дэндүү юм

Иргэн [64.119.20.41] 2022-01-27 03:38:20

Цагаан сараар баярлуулах гол нь биш цааш нь ч үе шаттай арга хэмжээ аваад явах хэрэгтэй.Худалаа хэлэлгүй ядаж 600 гаар эхлээд яв ядаж ,үнэхээр хэрэгжүүл !!!!!!!арай дэндүү муу ажиллаж байна шүү Хүрэл сүхээ олигтойхан нэмүүлээд өгөөрэй!!!!!!!!!рклам биш байгаасай!!!!!нэр өсгөх юм бүү байгаасай !!!!!!!!!!

Зочин [66.181.177.191] 2022-01-27 01:26:30

Тэтгэвэр тэтгэмжийг импляцтай уялдаж 13.4 % иар нэмэх нь шудрага байх болно.Улсад бага ажил хийж тэтгэвэрт гарчхаад 30-40-жил ажилласан хүний тэтгэвэртэй барьцаад байх нь буруу.Төрөөс бага тэтгэвэрийг нэмээд өндөр тэтгэвэрийг нэмэхгүй байх нь бүрч буруу.

зочин [66.181.161.73] 2022-01-27 01:24:47

судлаад байх юу байгаа юм бэ тэтгэвэр тэтгэмж угаасаа дарга нарын тансагладаг мөнгөнөөс ч бага байгаа ш дээ. дор нь шийдвэр гаргах цаг нь аль эрт болчихсон асуудал ш дээ

Dolgormaa [66.181.161.48] 2022-01-27 01:12:15

Tetgewer tetgemjee yadahdaa500000 bolgoocoi doo oor yu hvseh we ard tvmnii amidral odroos odort dordoj bn shvv

Зочин [213.142.97.138] 2022-01-26 17:49:45

Ei ene erunhiilugch arai ul boov, guril budaa taraa gej heleegui yu? Ashguidee zurh zogsoh gej bna

зочин [122.201.22.114] 2022-01-26 15:47:04

Тэтгэврийг хуулийн дагуу инфляци тооцож, индексээр жил бүр нэмэх ёстой гэсэн үү? Хэрэв тэтгэврийг нэмэх арга хэмжээ хэрэгжүүлбэл нийт тэтгэвэр авагчдад хамаатуулан, бүх ахмадуудыг адил тэгш авч үзээрэй дээ. Ажилласан жил, эрхэлсэн ажил зэргээс хамаараад тэтгэврийн хэмжээ өөр өөр тогтоогдож байгаа биз дээ? 350000 төгрөг гэдэг нь олон хүүхэдтэй эхчүүд 50 настай тэтгэвэр тогтоолгож байсан бүрэн биш хувь тэнцүүлсэн тэтгэвэр юмуу? бүрэн тэтгэвэр юмуу? Ахмадуудыг тэтгэврийн хэмжээгээр нь алагчлалгүй адил тэнцүү тэгш хандах нь шударга зөв байх даа?

Зочин [139.5.219.42] 2022-01-26 15:59:37

Зөв.

Zochin [66.181.160.44] 2022-01-26 14:46:46

Nut butsaan olgolt hezee ogoh ve

Зочин [66.181.160.33] 2022-01-26 13:36:14

Улс нийгэмд 35 жил ажилсан тэтгэвэр 350000 ингээд бодохоор жилд 1000 төгрөг хуримтлуулсан болж байна энэ төр нэг л бишээ огцоруулаж байж дараагийн асуудалыг шиидэх хэрэгтэй байна даа

Зочин [192.82.90.143] 2022-01-27 06:07:58

35 жил тэтгэвэр авч өндөр наслаарай тэгвэл сард 35ийг төлөөд 350болгоод авч бна шдээ бага тогтоолгосон хүмүүсийн сарын төлөлт бага бдаг

QUW [159.223.140.228] 2022-01-26 13:07:05

Хөөх! Би Гуандун хотын Ли Бин бөгөөд нэг байгууллага миний бизнест 230,000 долларын (¥1489618.00) хөрөнгө оруулалт хийж байгааг хараад ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд хувьцаа эзэмшигчид бөгөөд урамшуулал болон түншүүдэд зориулсан сайн бизнес санаа хайж байгаа тул тэдэнтэй холбогдоно уу https://ECTBANKS.COM Имэйл: services@ectbanks.com Whatsap / +19083082601 дугаараар холбогдоно уу

Зочин [122.201.22.16] 2022-01-26 12:46:40

0-3 насны хүүхдээ асарч байгаа эхчүүдэд өгч байгаа 50000 ыг 300000 болгох нь зөвөө

Зочин [122.201.22.16] 2022-01-26 12:44:28

Монголын ирээдүй болсон нялх балчир хүүхдээ харж байгаа эхчүүдэд 50000 төгрөгний цалин өгөх арай л дэндүү хэрэг шүү.ХҮҮХДЭЭ АСАР Ч БАЙГАА ЭРЧҮҮДЭД 300000 ЫН ЦАЛИН ӨГӨХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ШҮҮ.ЭХЧҮҮДЭЭ.ХАРАХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ХҮНД.АЖИЛ БОЛ НЯЛХ НЯЛЗРАЙ ХҮШХДҮҮДЭЭ ХАРАХ ЭЭЖҮҮДИЙН АЖИЛ ЮМ.

Зочин [122.201.22.16] 2022-01-26 12:40:24

Тэтгэврийн доод хэмжээ 350000 ыг 500000 төгрөг болгочихдоо төр засаг минь.

Зочин [202.21.108.213] 2022-01-26 12:35:59

Тэтгэвэрээ нэмээч

Зочин [66.181.183.135] 2022-01-26 11:46:58

Юмны үнэ тэнгэрт хүртэл өсөж , ард иргэд нь нэн ядуурч байхад Монголын засгийн тэргүүн эдийн засгийн эрчимтэй бодлого хэрэгжүүлэхэд анхаарч байна гэж Ерөнхийлөгчдэд илтгэв. Амьдралаас дэндүү тасархай байна даа.

Зочин [103.229.178.26] 2022-01-27 02:36:46

дэндүү тасархайг нь одоо мэдэж байгаа юм уу ? хэ хэ ... сүүлийн 100 жилд ийм л тасархай байсан шүү дээ

Иргэн [64.119.20.41] 2022-01-26 10:54:04

Бага тэтгэвэрийг л зөрүүг нь нэмээд өгөхөө мэднэ биз!!!!!!их тэтгэвэртэй хүмүүс нь дуу ч гарахгүй байгаа харж баыгаа биздээ. Доод тэтгэвэриг900төг болгох хэрэгтэй..амтдралруу ороод үнэнг үзээрэй!!!!!нэмэх л хэрэгтэй !!!!!

Зочин [202.9.46.120] 2022-01-26 12:31:09

baga tetgewriig 15 huwi nemeh bol hereggvi tetgewer nemsen gedeg neriin dor yumnii vne tsaashaal ywdagshvde dood talni ydaj 500,0 bolwol bas yahaw ymar saindaal heden hewiin boow uguhuurni bayrlaad bhawde

Оюунэрдэнэ [202.126.88.222] 2022-01-26 10:33:27

Цалин тэтгэвэрээ нэмэхээс өмнө Төр төмөр нүүрээ харуулах. цаг ирсэн. ЮМНЫ ҮНИЙГ НЭГ Л ӨДӨР ИХ БАГИЙГ НЬ ТОГТВОРЖУУЛАХ. ХЭРЭГТЭЙ БАЙНА. ШҮҮ. ДЭЭ ЭС ТЭГЭХГҮЙ ЮМ БОЛ НЭМЭЭД. Ч. ХЭРЭГГҮЙ ШҮҮ. БҮР ЭЛГЭЭРЭЭ. ХЭВТЭХ БОЛНО ОДОО СУРГААР НЬ ЯАЖ НЭМЭХ ВЭ ГЭЭД Л. БОДОЖ БАЙГАА

Za [66.181.188.142] 2022-01-26 10:21:24

Oligtouhon nemeerei Dee.Eronhiilogchoo

Зочин [192.82.74.36] 2022-01-26 10:16:10

ЭРХ БАРИГЧИД ЦАЛИН ТЭРБУМ АРД ТҮМНИЙ ТЭТГЭВЭР 350МЯНГА ТУРЖ ҮХЭЖ БАЙНА.

Зочин [202.126.89.151] 2022-01-26 10:06:35

Тэтгэвэрийн зөрүү шудрага бус байна. Зарим настан сая гаргаад зарим нь 350.0 мянга арай дэндүү

Зочин [148.60.92.227] 2022-01-26 12:37:34

Mongold tyrj yhne gej daanch baihgyi dee!!!hydlaa saa!!!!!!!

Октябрь [103.140.11.20] 2022-01-26 09:57:28

Тэтгэвэр тэтгэмэж олигтойхон нэмэх хэрэгтэй бнө бас асуудал юмны үнэ их өсөж бна энө талд дээр анхаарал хяналтай тавьж ажилллах хэрэгтэй байна

Зочин [122.201.22.158] 2022-01-26 10:23:16

Ene chaddahgui bhdaa

Chaduu torii yduu ard [66.181.161.123] 2022-01-26 09:51:22

Vnen dee uilnaar ch ym chig bolood bh ym hedhen tsaas gar deeree awchihaad zeelee tolood vldsengeer ni amidraldaa hvrgeh gj ail baidgaa tanaj hvvhdvvddee eel eeljeer ni huwtsas hicheeliinhen hereglel awch ogch gol zogooh todii l zvtgeh ym iim yduu ard henii toloo tatwar toloj ajillaj amidraad bgaagaa oilgohson toriin bsiguulgad ajilaad henees ch yu ch guilgvi hen negend daraa bolchihgvi hotoitloo tatwaraa tolood zvtgeseniihee too amidral min oodlohgvi bgaa ni bid vr hvvhed eh orniihoo toloo bish gagtshvv toriin tvshee said yamdiin darga nar bvh shatnii deedsvvdiig l tejeej bgaagaa medeheer uilmaar bna

Зочин [66.181.161.71] 2022-01-26 09:47:27

Хорь, гучин төгрөгөөр ахмадуудын тэтгэврийн нэмсэн болж хуурах вий дээ энэ төр чинь.

Зочин [148.60.92.227] 2022-01-26 12:40:52

tegeed yah gej?......ene tord menge alga?...............eersdee amidrah argaa sain hichee?....deer ni ene tor chini arban hynii tetgeber neheh gej baigaa bis syy dee!!yrjyyleed yzeheer zegsen too garah biz dee!!eneegiin yadyy toroon ardyyd ni bolomjiin oilgoj tor zasagaan toirch hyleechtei amidarbal dahiad bolomj garch irehiig hen baig geheb dee!!!bainga l tor ryygee zanalhiilsen hymyys baih yum!

Zochin [202.126.88.186] 2022-01-26 09:39:21

Dusliin todii nemsen bolood l ongoroh blgui dee yamar huurch suraagui bish

Зочин [103.229.122.86] 2022-01-26 09:34:06

Улсад 36. 37 жил ажиллаад 350000 төгрөг л авч байна. Арай л бага уу. Огт ажил хийгээгүй хүн адилхан эгэ мөнгийг авч байна. Шударга биш байна.

болд [192.82.77.187] 2022-01-26 09:32:55

за их ажил хийж байгаа хүн болж жүжиг тавьж байгаа попорчин хог өөр юу ч биш үр дүнгий нь харна

зочин [66.181.189.14] 2022-01-26 09:30:03

Тэтгэвэр зүгээр нэг нэмэх биш ахмадын хуулиа биелүүлж жил бүр индексжүүлж зөрүүг нөхөн өгөх л үүрэгтэй биелүүлэхийг хүсэхгүй байсаар 350000 мянгатууд өсөөд 60 хувь болчихсон. шүү. Эрт гарсан болгон хохирдог тавилантай. Манай аав насаараа төрд ажиллаад урамшуулалч аваагүй. тэдэнд хагас сайн өдөр гэж байсан. илүү хугацаанд ажилласан гэсэн үг. Яг адил жил ажилласан шавь нар нь нэг дахин илүү тэтгэвэр авч, 36 сарын цалингийн урамшуулал авч эхэлсэн Шудрага нийгэм мөн үү. Одоо хуулиа биелүүлэхийг ахмадын холбооныхон халган дннр нь очоод суучих хэрэгтэй. Эрх ашиг шаардаж байна. Оюунэрдэнэ ээ.

Зочин [202.9.46.78] 2022-01-26 10:58:31

З50000 тэтгэвэр хаанаач хүрэхгүй байна тэтгэврийн доод хэмжээг 500000 болгомоор байна

Зочин [202.9.40.97] 2022-01-26 09:44:52

Яг үнэн шүү бидний хойно гарсан улсууд их авч бгаа шүү

0000 [66.181.161.87] 2022-01-26 09:18:11

Хотын төвд автозамын түгжээ маш ихээр үүсгэдэг Барс захыг хотоос гаргаж чаддаггүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай Улс шүү дээ бид

Лувсанчоймбол [124.158.65.241] 2022-01-26 09:15:03

Нэмэхгүй гээд яахын нэмэхгүй байхыг чинь харья олигтойхон нэмсэн шиг нэмчээрэй

Аагд [124.158.71.51] 2022-01-26 09:12:31

Хүүкд ийм чиглэл өгөх эрх байдгиймуу? Сагсуу хар тэгж бгаад э/засгаа унагав даа.

Эрдэнэбилэг [202.126.89.163] 2022-01-26 09:07:15

Сайн Байна уу.Маш Зөв Арга Хэмжээ хийсэн.Ухнаагийн.Хүрэлсүхэд Баярлаа.Хамт олон чин Сүүлийн цаг Хугцаанд Түргэн Шуурхай Ажиллаж Байгаад Хамт Олний Өмнө.ш.Баяр.хүрэгий

Зочин [202.126.90.122] 2022-01-26 09:03:41

zov hurdan tetgevr tetgemjee nemeeee!!

Цэрэн [103.212.118.74] 2022-01-26 09:02:52

Тэтгэвэр нэмэх болсон юмны үнэ маш их өссөн байгаа 20,30 төгрөг нэмэхгүй шүү олигтойхон нэмээрэй

зочин [103.140.11.225] 2022-01-26 09:02:15

Чиглэл өглөө л гэдэг судлаж бна гээд таг болох байлгүй. Багш ажилчид цалингүй сар гаран болж бна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд тэнгэрт туллаа. Муугийн ёс биш Монголын ёс. Цагаан сар боллоо. Цалингүй бид яах вэ???

zochin [103.57.95.92] 2022-01-26 08:51:37

Зөв тэтгэвэр нэмэх цаг бсон шүү дээ уимны үнэ арай л өндөр бна шүү дээ маш их өссөн бна ядаж байхад утаа маш их үнэртэй бгааг анхаараа


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.