АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: "АН-ыг удирдлагагүй байлгах гэж ажиллаж байгаа учраас өнөөдрөөр тэмцэл эхэлж байна"

Aдмин / Улстөр

Гурван зуны турш Ардчилсан нам удирдлагагүй явлаа. Энэ байдлыг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж шүүх засаглалаар дамжуулж АН-ыг удирдлагагүй байлгах ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст хандаж хэлмээр байна. Ардчилсан үзэл баримтлал гишүүдийн тэмцэл өнөөдрөөс эхэлж байна. Бид шударга шүүхийн төлөө тэмцэнэ, УДШ-ийн Ерөнхий шүүгч авилгач Д.Ганзоригтой тэмцэнэ. Шударга шүүхийг тогтоож байж шүүхэд дахин хандана. Өнөөдрийн үйл ажиллагааг сурвалжилсан хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхэнд баярлалаа.

Орон даяар Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байсан гишүүддээ хандаж хэлэхэд бид шударга бус шүүхээс материалаа татаж авч байгаа нь аливаа асуудлыг шүүх урьдчилсан дүгнэлтээ гаргаж шийдэхгүй байна гэдгийг мэдсэн учраас шударга шүүгчдийн мэдээлэл дээр үндэслэн татаж авлаа. Мөн УДШ-д шударга шүүгч нар байгаа юм байна. Тиймд тэрхүү шүүгч нарт баярлалаа гэдгээ дахин илэрхийлж байна. Цаашдаа бид шударга шүүх тогтолцоог хараат бус байлгахын төлөө ажлаа эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингээд өнөөдрийн тайван жагсаалыг хааж байгааг мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.250.130] 2022-05-22 16:27:23

Луйварчдын намын дарга нь заавал хамгийн том луйварчин нь байх албагүй ээ

зочин [192.82.75.162] 2022-05-21 10:33:45

ОЛОН МЯНГАН ГИШҮҮДЭЭС ӨӨР ДАРГА БОЛОХ НАМАА АВААД ЯВАХ ХҮН ДААН Ч АЛГА УУ

Зочин [66.181.184.207] 2022-05-21 08:45:48

Ажлаа зөв хийдэггүй Дээд шүүхийн буруб штээ ер нь.

Зочин [66.181.160.64] 2022-05-20 21:01:34

АН - ын эгэл жирийн гишүүдийн энэ эхлэх гэж байгаа тэмцлийн үр дүнд , Ядаж шүүгч нар бие биеэ сайн мэдэх учир бие биеэ илчлээсэй дээ - тэгвэл УДШ - ийг углуургаар нь шинэчлэдэггүй юм аа гэхэд эрхбиш салхи орох байгаа даа ..

Иргэд [66.181.185.139] 2022-05-20 19:36:07

Мөнгө аваагүй шантаажинд ороогүй шүүгч нарыг элсүүлэх хүртлээ хүсэлтээ татаж авсан гэж ойлголоо жонхуунуудаас мөнгө авсан шүүгч нар ичиг ичиг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.