Их, дээд сургуулийн хуваарь сонголт ирэх сарын 8-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

Aдмин / Боловсрол

2022-2023 оны хичээлийн жилийн Монголын их, дээд сургуулийн консорциумийн хуваарь сонгуулах үйл ажиллагаа цахим хэлбэрээр 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тодруулбал,

  • Бүртгэл 2022.06.28-аас 2022.07.03-ны хооронд
  • Хуваарь сонгуулах үйл ажиллагаа 2022.07.04-08-ны хооронд болно.

Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.

Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022.07.04-ний 09:00 цагт нээгдэж, 2022.07.08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.