Зургаан настай хүүхдийн бусдад учруулсан хохирлыг эцэг эх нь хариуцна

Aдмин / Хууль

Зургаан настай Галаа хүү унадаг дугуй унаж явахдаа гудамжинд явган явсан иргэн Оюунцэцэгийг мөргөж унагасны улмаас Оюунцэцэгийн баруун гарын шууны яс далд хугарч гэмтжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад Галаа хүүг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хаасан байна.

Иргэн Оюунцэцэг шүүхэд хандаж хүүгийн аав Ганбаатараас эмчилгээний зардал, ажлаа хийж чадаагүйн улмаас дутуу авсан цалин хөлс 1,444,100 төгрөгийг нэхэмжилжээ.

Хүүгийн аав шүүхэд мэдүүлэхдээ “...6 настай дугуйтай хүүхэд энэ хэмжээний гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Мөн зардлын баримтууд нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргав.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Оюунцэцэгт гарын шуу ясны доод үзүүрийн хугарал оношоор эмнэлгийн тусламж үзүүлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Оюунцэцэгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хүүгийн эцэг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн, шүүх 6 настай Галаа хүү иргэний эрх зүйн чадамжгүй ч, түүний эцэг эх хүүхэддээ хараа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж, эцэг Ганбаатараас нь Оюунцэцэгийн эмчилгээ, оношлогоо, эмийн бүтээгдэхүүний зардал болох 264,100 төгрөгийг гаргуулж, харин бусад хохирол гэж нэхэмжилсэн ор хоногийн мөнгө, дутуу авсан цалин 1,180,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. https://bzd.civilcourt.gov.mn/.../duguy-unasan-6-nastay...

Боловсруулсан: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.197] 2022-08-09 08:23:14

Би ийм байдалд орвол хүүхдэд буруу өгөхгүй яваад л өгнө.Гэмтсэн бол өөрөө л зохицуулна.6хан настай хүүхдэд мөргүүлчихээд ичмээр юм.Энэ хүүхэд их айж цоцирдсон байгаа хөөрхий дахиж дугуй унахгүй айдаг болсон байх.

зочин [122.201.24.250] 2022-08-07 14:21:25

Хүүгийн эцэг ядахдаа гэмтсэн хүнээс уучлалт гуйж, улмаар хохирлыг барагдуулах нь ойлгомжтой шүү дээ. Хүний эрүүл мэнд эрхэм чухал. Хэрэв хүүгийн эцгийг хэн нэгэн дугуйтай хүүхэд ингэж гэмтээвэл яах вэ? Зүгээр таг чимээгүй өнгөрнө гэж үү?

Зочин [202.55.191.194] 2022-08-08 14:34:56

тийм шүү

Зочин [194.230.146.197] 2022-08-06 07:40:50

Насанд хүрээгүй ял эдлэх боломжгүй хүүхдийнхээ гаргасан хохирлыг эцэг эх төлөх нь маш зөв. Хүүхдийн хүмүүжил биеэ зөв авч явах хүмүүжил нь ч дээрдэнэ

Зочин [202.9.47.3] 2022-08-06 16:03:30

Тийшдээ

D [98.169.37.193] 2022-08-06 03:25:14

Gemtsen Hunii hohirliig etseg eh ni hariutsah ni zuv

Зочин [66.181.191.35] 2022-08-05 21:01:08

gemtsen hunii hohirliig baragduulah estoi.

Зочин [79.237.249.52] 2022-08-05 20:10:12

Хүүхдийн аав хариуцлага үүрч гээмтсэн хүнийг хохиролгүй болгох ёстой.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.