Хүлээцгүй, тэвчээргүй зангаас хоёул хохирч, ял шийтгэгдэв

Aдмин / Хууль

“Т” худалдааны төвд зохион байгуулагчаар ажилладаг Б нь тус төвд лангуу түрээслэгч У-д “маскаа зүү” гэх шаардлага тавихад У “чамаар заалгахгүй” гэж хэлснээс болж маргалдан, улмаар харилцан зодолдож, У нь Б-д хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл, Б нь У-д хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус учруулсан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт У.., Б.. нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.

Иргэн Б.., У.. нар дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос шүүгдэгч Б.., У.. нарт 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь оногдуулах санал гаргасан ба уг ялыг аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс Б.., У… нарыг нэг нэгэндээ хүч хэрэглэн халдаж бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.., У.. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, тэдэнд 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.

Нэг нэгнээ хүндэлдэггүй, асуудлыг хүчээр шийдвэрлэх гэдэг, биеэ барих чадваргүй, тэвчээргүй байдал нь уг хоёр залууг бие биенээ гэмтээх, цаашлаад эрүүгийн ял шийтгэл хүлээх шалтгаан болов.

Шийтгэх тогтоолын дугаар: 2022.02.25 Шт295

Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/76311?daterange=2022-01-01%20-%202022-08- 03&id=1&court_cat=2&bb=1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийтгэх тогтоолын хураангуй бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Н.Одонтуул

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.8] 2022-08-09 15:47:00

Стресстэй нийгэм

КК [202.179.26.46] 2022-08-09 15:06:16

1 Х 1 -Р НЕЧЬЯ БОЛСИЙМ БИЗ ДЭЭ...

Болд [114.30.17.19] 2022-08-08 15:46:08

Хоорондоо зодолдоод дуусаа биз. Юун шүүх юун торгууль вэ. Энэ монгол улс амьдрахад хэцүү болжээ дээ

Зочин [192.82.70.169] 2022-08-07 12:27:31

Албан үүргээ гүйцэтгэсэн хүний зөв баймаар юм, шаардлага тавьсан хүн болгон зодуулаад хохироод байвал яаж ажиллах вэ. Буруу шийдвэр шиг санагдаад байхын, дараачын удаа наад хүн чинь ажилдаа сэтгэл гаргаж хийхгүй байлгүй дээ

Зочин [66.181.161.52] 2022-08-06 14:01:40

iim l teneg humuusdee zuv shaardlaga tavisan huniig yagaad buruutgaad bga yamarch nuhtsuld zuv shaardlaga tavisan huniig demjij bj busad butehgui nuhud zuv golidroldoo orno uilchilgeenii gazriin tureeslegch zb 2 gene hund uilchleh ajil hiij amidarah zam songosnoo oilgohgui humuus yum


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.