Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр олгоно

Aдмин / Нүүр

Ирэх 10 дугаар сарын 4-нээс эхлэн 1 жилийн хугацаатай Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр олгохоор болж байна.

Энэ виз нь Солонгос улсын засгийн газраас хүн амын хомсдол үүсч буй 89 бүс нутгийн дунд эхний ээлжинд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд үүнээс тэнцсэн 5 бүс нутагт гадаад иргэдийг амьдрах ажиллах боломж олгох юм. Ямар бүс нутаг болох нь 9 сарын 5-ны өдөр шийдэгдэж хариу гарах эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Үүнд:

- Топик оноо 3-р түвшинөөс дээш байх

- Гэмт хэрэгт орооцолдож, хууль зөрчиж байсан түүхгүй байх

- Жилийн орлого 1 хүн ногдох GNI 70%-иас дээш байх (2021оны байдлаар нэг хүний сарын дундаж орлого 2.833.000) ЭСВЭЛ Баклавараас дээш зэрэг хамгаалсан байх

- Тухайн шалгарсан 5 бүс нутагт ажлын байраа олж бататгасан байх

- Дээрх шаардлагуудыг хангаж F2 виз 5 жилээр авсан тохиолдол энэ хугацаанаасаа өмнө тавигдсан шаардлага болзолуудыг зөрчвөл визийг хүчингүй болгоно.

- Дагалдан авах боломжтой бөгөөд дагалданд F1 виз олгоно.

Энэхүү визийг олгох боломжгүй хүмүүс: D-3, D-4, E-6-2, E-8, E-9, E-10, G-1, H-1 болон богино хугацааны виз юм.

Эх сурвалж: MKOR-Солонгос хөтөч


Сэтгэгдэл

арл [202.9.47.17] 2022-08-08 20:26:51

лалрын нохой иддэг хужаа кимчинүүд дээр үед бүгдл боолын ажил хиидэг лалруудл байсандааа түүх

Зочин [64.119.18.133] 2022-08-08 14:58:08

Өндөр боловсролтой гадаадын иргэдийг татах бодлого хэрэгжүүлэх нь дээ.

Зочин [202.9.47.8] 2022-08-08 11:13:02

Маш хатуу болзол тавьжээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.