Төгрөгийн хадгаламж долдугаар сард 517 тэрбумаар буурчээ

Aдмин / Эдийн засаг

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Ийнхүү буурахад, төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөгөөр буурсан аж.

Мөн төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал, 89.8 хувь буюу 11.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.7] 2022-08-19 14:19:53

Bodlogyn huunees hadgalamjiin huu baga baigaa uls bol Mongolia only

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-19 07:15:04

УЛС ГАДААД ӨРӨӨ ТӨЛӨХ ЧАДВАРГҮЙ БОЛЖ,ӨР ЗЭЭЛЭНД БАРИГДАН,ТӨГРӨГИЙН ХАНШ НАВС УНАЖ,ИНФЛЯЦ,ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАЖ,ДАМПУУРАЛ-ДЕФОЛТ ЗАРЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХСЭН,ХАДГАЛАМЖ ЦААС БОЛОХ ГЭЖ БАЙХАД ИРГЭД ХАДГАЛАМЖАА ДОЛЛАР,ЕВРОНД ХАТУУ ВАЛЮТАНД ШИЛЖҮҮЛЖ БУЙ,МӨН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ,ҮНЭТ ЦААС ХУДАЛДАН АВЧ,АШИГТАЙ ГАЗАР ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БУЙГААС ХАДГАЛАМЖ ЭРС БУУРСАН,ДЕФОЛТ ЗАРЛАВАЛ ДЭЭРХИ ҮЗҮҮЛЭЛТҮҮД УЛАМ ГААРНА,ДОЛЛАРЫНЭ ХАНШ ХЭДЭН МЯНГААР ӨСЧ ТӨГРӨГИЙН ХАНШ БҮР НАВС УНАЖ,ЮМНЫ ҮНЭ ХИЧНЭЭН ДАХИН НЭМЭГДЭНЭ,ЖНЬ: 1 кг МАХ ГЭХЭД 100 000 ТӨГРӨГ МАГАДГҮЙ САЯ ТӨГ-Т ХҮРЧ МЭДНЭ,ЭНЭ БҮГД МОНГОЛ УЛС МАН-ын МЭРГЭН УДИРДЛАГААР 70 ЖИЛ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЖ ОДОО БУЦАХ ЗАМДАА ШОРОО ТЭЭЖ БУЙН ГАЙ,МӨН СҮҮЛИЙН 30 ЖИЛД БАЯЛАГ,ГАЗАР ШОРОО ГАДНЫХНЫ МЭДЭЛД ОРЖ,ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ ЗАМРУУ ГУЛСАН ОРСНЫ ГАЙ,МАН-ын МАФИЖСАН,ОЛИГАРХ ТОМЧУУЛЫН ХУЛГАЙ,ДЭЭРЭМ,ЛУЙВАР,АВИЛГА УЛС ОРНЫГ ЦӨЛМӨЖ ДУУСЧ БУЙН ГАЙ,ЭНЭ БҮХНИЙГ ШИНЭ ХУВЬСГАЛ ХИЙЖ,ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨЖ/2 ТАНХИМТАЙ АИХ,УБХ ПАРЛАМЕНТ/,ШИНЭ ҮХ БАТАЛЖ ЦААШ ЯВНА.

зочин [64.119.20.158] 2022-08-19 00:22:27

Хүү нь ийм бага байхад банкинд мөнгө хадгалах тэнэг олдох уу?

Зочин [103.212.116.189] 2022-08-18 17:58:54

7 8 huviin uguuj hen harahav dee odoo

Иргэн [192.82.74.173] 2022-08-18 17:52:34

Бараг л амралт зугаалганд зарцуулагдсан байх магадлалтай.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.