Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


“HOLIDAY INN” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. утас: 99055227


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулах "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.


БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830


ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна. Утас: 99128391, 99301206.


ХАНГАРДИ ОРДОН

11:00 цагт: Энэ сарын 25-ны өдөр тохиох автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575


ШОНХОР ТАУЭР

11:00 цагт: Ардчилсан намын ээлжит "4:11 Мэдээллийн цаг" болно. Утас: 91000017


ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Худалдааны ууган сургуулийн ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.


МУБИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН III БАЙР

14:00 цагт: Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915


МИШЭЭЛ ЭКСПО

15:00 цагт: "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно. Олон улсын 70, дотоодын 30 гаруй ААН оролцож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.