Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

Aдмин / Эдийн засаг

Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь “...Баялаг бүтээгч”, “...Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ. АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд “... Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “...Баялаг бүтээх” гэдэг “...баялаг ашиглах”-аас тэс өөр ойлголт юм. Манай “жишээ”-нүүд үүний хангалттай нотолгоо болж өгнө. Тэд ухаж олсон орлогоо ийн “хашаа давуулж шиддэг” байгаа юм. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.93] 2023-03-27 15:04:14

Харин тийм ээ. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа заасан мөртлөө хэдхэн хүмүүс ухаад зараад баяжаад байдгийг одоо хүртэл ойлгодоггүй. Ядахдаа бидэнд жаахан юм хүртээгээд байдаг бол ч яая гэхэв. Баялгиййн сангаа хурдан байгуулж тэндээсээ ард олны тулгамдсан асуудлуудаас, тухайлбал, үнэтэй эмчилгээ, орон байр авах, хүүхдээ сургах мэтийг шийддэг баймаар байна. Түүнчлэн ямар ч газрын болон барилгын зөвшөөрөлгүй стандарт зөрчсөн нийтийн эдэлбэр газраас хулгайлж барьсан барилгыг ХУВИЙН ӨМЧ гэж нэрлэхийг зөвшөөрдөггүй байх хуультай болмоор байна.

Зочин [202.9.46.64] 2023-03-27 12:26:15

Монголын эдийн засаг уул уурхайгаас тэр тусмаа нүүрснээс ихээхэн хамааралтай. Монголын эдийн засаг хямралтай төгрөгийн ханш суларч байгаа шалтгаан нь нүүрсний 70% нь хулгай луйврын аргаар хятад руу зарж хэдэн луйварчид хөлжиж монгол хохирч байна.

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-27 10:35:51

БАЯЛАГ АШИГЛАГЧИД БАЯЛАГ БҮТЭЭГЧ ГЭДГИЙГ БОЛЬ, МЯНГАТ МАЛЧИН ГЭДЭГ ЦОЛ ХЭРГЭМИЙГ БОЛЬ МАЛЫН ЧАНАР БАЙХГҮЙ ХИЙ ТОО ХӨӨСӨН ЖИНХЭНЭ БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ НАР МАЛЧИД БОЛЛОО.

Зочин [202.9.46.64] 2023-03-27 12:22:56

Малаа шүтэж бэлчээр газраа орхигдуулснаас болж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.