Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км байна

Aдмин / Нүүр

Энэ сарын 30-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хурал дахь Ажлын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Өчигдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ.

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм.

Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.15] 2023-12-22 00:29:58

Хүн төрөлхтөн газрыг хуульчилдаг нь хамгийн том алдаа болсон

Zochin [202.131.239.44] 2023-03-29 09:37:50

Их мэдэгчид. Хөгжил гацаагч, хуруу нэмэхгүй хошуу нэмэгчид. Ямарч асуудалд даван гарах гарц гаргалгаа бдг. Гарц шийдлийг олохоосоо илүү ачааллаас зугтаагч зантай, сандалын буглаасны үг байна.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-29 07:15:23

НААДАХАА БОЛЬЖ ХОЙШЛУУЛСАН НЬ ДЭЭР. БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ, АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАЛТ /ДУУСААГҮЙ/ ДЭЭР ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧИГДСӨН ГЭЭД АТГ-Т ШАЛГАГДАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ ТОГТООГДОЖ БУЙ ЮМ БИЛЭЭ, ИЙМД ЭДГЭЭР ТЭЗҮ, ЗУРАГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛЖ БУЙ, ТИЙМЭЭС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЬ ДЭЭРЭЭС, ЗГ ЗОГСООЧИХСОН БГАА ЮМ БИЛЭЭ, ТЭЗҮ, АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БҮГДИЙГ ЗАМЫГ ИРЭЭДҮЙД ӨМЧИЛЖ АШИГЛАХ УБТЗ ХНН-Т ШИЛЖҮҮЛЭХЭЭР ЗГ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭЖ ОЙЛГОСОН, ТЭГВЭЛ УБТЗ ХНН НЬ ТЭЗҮ, ЗАМЫН ТРАСС, ЧИГ, АЖЛЫН ЗУРГААС ЭХЛЭЭД БҮГДИЙГ ШИНЭЭР ХИЙХ БОЛНО, ТИЙМЭЭС ТЭЗҮ, АЖЛЫН ЗУРАГ,ЗАМЫН ТРАСС, ЧИГ БҮХЭЛДЭЭ ӨӨРЧЛӨГДӨНӨ. ЭДГЭЭРТ, ЕР НЬ БОГДХАН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ ЭСЭХЭД УБТЗ ХНН-ИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 50%-ыг ЭЗЭМШИГЧ ОХУ-ын ЗӨВШИЛЦӨЛ, ОРОЛЦОО ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БГАА, ЭНЭ ОГТ ХИЙГДЭЭГҮЙ БГАА АЖ, ХЭРЭВ ОХУ ЗӨВШИЛЦӨХГҮЙ, ЭНЭ ТӨСӨЛД ОРОЛЦОХГҮЙ ГЭВЭЭС ТӨСӨЛ ТАГ ЗОГСОХООР БГАА ЮМ БИЛЭЭ. ЕР НЬ ЭДГЭЭРИЙН ДАРАА Л ЗАМЫН ТРАСС,ЧИГ, ГАЗАР ОЛГОЛТ ШИНЭЭР ЯРИГДАНА,ГАЗАР ОЛГОЛТ ЯРИХ БОЛООГҮЙ, ЭРТ БНА.

Зочин [103.57.93.128] 2023-03-29 18:15:06

За больж үз ТЭЗҮ нь хийгдээд батлагдаад трассбн чиг нь УИХ-аар орж батлагдсан... Төслийг Монгол улс дангаараа санхүүжүүлж барина... Ажил эхэлчихсэн ш дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.