ӨНӨӨДӨР: “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ДРАГОН ТӨВ

08:30 цагт: Автотээврийн үндэсний төвөөс "Номтой автобус" өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 90700002


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:00 цагт: Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нараас мэдээлэл өгнө.

11:00 цагт: Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос “Монгол Улсын иргэн бүрт газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх" шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэх талаар мэдээлнэ.


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Япон Улс руу суралцах, ажиллах сонирхолтой иргэдэд бодит мэдээлэл өгдөг "Жапан рюүкэн 2023" үзэсгэлэн болон 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулагдах 30-аад сая төгрөгний шагналын сантай, япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос мэдээлэл өгнө.


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

12:00 цагт: Монголын шатрын спортын тамирчид дэлхийд үнэлэгдэж, дээд хэмжээнд хөгжиж байгаа энэ цагт Монголын Шатрын Холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын Хүрээлэн тѳслийг санаачлагч Ж.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 350002


ТЕАТРЫН МУЗЕЙ

14:00 цагт: Ардын зураач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Доржпалам агсаны "Уран бүтээлийн үзэсгэлэн", "Бидний бахархал-Театрын музей" номын нээлт болно.


“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: УИХ, Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны Танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 91095757


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.