БҮХ САНГ ИЛ БОЛГОЖ БУЛХАЙГ НЭГ БҮРЧЛЭН ШҮҮХ...

Aдмин / Улстөр

Авлигатай улс төрийн явуургүй аргаар тэмцвэл хүлээх хариуцлага нь чангарахыг төр засгийн тэргүүнүүд ухамсарлах чадвар зайлшгүй.Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бодитоор хангах реформ аль хоёр гурван жилийн өмнөөс өргөн баригдаж, илтэд хэрэгжих нөхцөл бололцоо бүрдсээр атал эрх баригчдын зүгээс удаашруулан мартагнуулах бүх талын арга хэмжээ авч байгаа нь цаагуураа ямар эрх ашигт захирагдаж буйг таашгүй. Хэрвээ бодлого, стратеги байгаа бол тэрийгээ намалдаг, нам хоёроосоо цөм салгаж улс эх орны хэтийн ирээдүйн төлөө ухрааснаа урагшлуулах, түүхийн өмнө цагаадах боломж хадгалагдсаар.

Гэтэл эрх баригч намын толгой улс төрчих алдаа дутагдал бүхнийг амьгүй сөрөг хүчин рүүгээ чихээд уснаас хуурай гарна гэвэл зууны онигоо зохиогдон зангууны үлгэр гэгч л дээ. Ардчилсан намынхан хүч нь суларсаар ч чадамжгүй нам огт биш ээ. Долоолтгүй чин үнэн бол монголын баялаг бүтээгчид, боловсролтой хэсгийнхэн энэ намд бий.Харин эрх баригчдын хувьд хатуухан хэлэхэд мөнгө эрх мэдэлд дулдуйдсан түр зуурын гэмээр асар өргөн адгуу хөөсөн хүч бий.

Монголын нэн шинэ түүхийг босгож буй хоёр том улс төрийн хүчин өөрсдийгөө эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, ухамсар, ёс зүйгээр манлайлах учиртай. Нэн даруй авлигалын уг үндсийг таслан бохир тогтолцоог шинэчлэх шаардлага хоолойд тулсаар атал элдэв цаламд өртөж эрээ цээргүй хулгайн гоодоог даруу төлөв ухаалаг улс төрөөр солихгүй бол ухаант хүн ардын чинь унаган залуус зарим нь гадагшаа дүрвэн харьд боолчлогдож зарим нь өлөн зэлмүүн, өнгөц, үзэн ядагч хэрцгий, харанхуй сэтгэлгээтэйгээр тэмтчих болно.

Иймийн тул туршлагатай дунд үеийнхэн, хараат бус залуусыг ч татах хандлагатай болоод байгаа сангуудын мэдээлэл ил болж байгаа авлигалын бажгадалт шиг үйл явцыг үргэлжлүүлэх нь туйлын зөв. Гэхдээ төр өөрийн зангаргаа алдаж, нийгмийг эмх замбараагүйд уриалагч салбадайтан боломгүй.


Сэтгэгдэл

irgen [202.9.40.168] 2023-05-29 20:44:41

Buzartai hulgaichuud shorond orson 1 ch hun bhgui.Engiin 1 irgen bank hoorond heden dollor shiljuulj chadahgui MB nii durem garsan geh.Hutslaa bn hamagiig eersdee hulgailchaad .hadgalqmjnaas huu avna.Javhlan.Lhavgasuren 2 baga galzuur.Eeriin medliin 5 dolloroo ta hulgaichuudaar zaalgahuu.Shuuh n gj shuuh.

Зочин [66.181.161.114] 2023-05-30 09:29:15

Бас юүн библи вэ лалар гэж

Иргэн [103.212.117.34] 2023-05-29 16:24:24

Ном уншиж Номхон дүр үзүүлж байж луйьвөрчидад бүх боломжоо алдаад -- ядуурчихаад хэдий болтол Ном тэвэч худал дүр Эсгэх вэ чааваас !!!!!!!!! Хүүхэдийн үлгэр хүртэл нь хүчирхийлэлтэй чаавөас!!!!!!!!!! Библи - Унш !!!!!!!! Танарт Ухаарал өгч магад !!!!!!!!!!

Зочин [23.134.91.248] 2023-05-30 08:08:55

Библээр бөгсөө арччихсан МАЛаа!!! Зүгээр л Оюуээрдэнэ ерөнхий сайдын ажлыг хийлгэ!!!

zochin [202.179.26.109] 2023-05-29 12:48:04

Яг юу гэх гээд байгаан, утгагүй юм бичиж байхын оронд ном сайн унш. Бичиж байгаа сэдэвт нь ямар ч логик алга, зүгээр л нөгөө 50-тай авгай шиг л ... ккк

Хөх мананд суугаа юу? [66.181.160.14] 2023-05-29 10:10:19

Мөрөөдчих юмаа. Кх!

зочин [202.9.41.22] 2023-05-29 09:52:32

эх орноо аврах цаг ирсэн эрээ цээргүй хулгайчдаас салах ч цаг ирсэн монголчуудаа тэмцэх хэрэгтэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.