“Хүүхэд бүрт сүү” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Aдмин / Нийгэм

"Хүүхдийн хоол" үндэсний чуулганы үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээлийг олгож байгаа”-г хэлсэн.

Түүнчлэн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрт сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байгаа гэлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.186.193] 2023-06-07 23:41:14

Жинхэнэ хөөрүүлсэн/буцалгасан цэвэр сүү өгвөл сайхан зөв ажил болно, дэлгүүрт байгаа савласан, шингэрүүлсэн гадаад хуурай сүү өгвөл юу болохыг мэдэхгүй ээ.

Зочин [202.55.188.39] 2023-06-07 12:52:45

Маш найдвартай баталгаатай цөөн газраас авч өгвөл маш сайхан санаачилга бна.Хүүхдэд сүү шиг сайхан зүйл байхгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.