ЦЕГ: Контейнероор юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна

Aдмин / Хууль

Цахим орчинд их хэмжээний юань бэлнээр хил давуулан оруулж ирсэн гэх утгатай бичлэг сошиал орчинд гарсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна гэв.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдгийг онцолсон.

Харин өчигдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл

Нэгэн этгээд [66.181.160.36] 2024-03-27 21:29:00

20.000-төгрөгийн дэвсгэртээс дээш мөнгө хэвлэх ямарч шаардлага байхгүй. Ер нь 1000-төгрөгөөс дээш дэвсгэрт ч хэрэггүй л байх байсан. Заавал том дэвсгэрт хэвлүүлэх гээд байгаа этгээдүүдийг ТЕГ, ЦЕГ, ЭЦГ анхааралдаа авч шалгах хэрэгтэй! Гадны гар хөл болгсдын гар хөлийг боож, хатуу арга хэмжээ авч байх хэрэгтэй байх.

Гэмт хэрэгтнүүд бидний орчныг тодорхойлох уу? [66.181.160.125] 2024-03-29 11:45:33

Тэгээд Монголд Хятадын 100 юанийн мөнгө гүйгээд л байх уу? Тэр нь Монголын хамгийн том мөнгөнөө 3 дахин илүү ханштай. Кх! Авилгачид бол гэмт хэрэгтнүүд. Тэднээс болж ердийн гэмт хэрэгүйлдээгүй иргэд 20.000 (5-хан доллар)-тын дэвсгэртээс өөх мөнгө барьж болдоггүй юм уу? Авилгачид хэд бил ээ, жирийн гэмгүй иргэд хэд бил ээ?

Арчаагүй өчүүхэн дэвсгэрттэй улсад гадны ханштай мөнгө оруулж иржээ. [66.181.160.125] 2024-03-27 14:54:15

Монголбанк 20,000 төгрөг (5 ам.доллар)-ийн дэвсгэртээс дээгүүр үнэлгээтэй мөнгөн дэвсгэрт гаргахгүй байгаа юм чинь аргагүй ш дээ. Үүнээс дээгүүр ханштай дэвсгэрт хэрэг болсон бизнесменууд Хятадын 100-тын юань (13.83ам.доллар) оруулж, түүгээрээ бизнесийн тооцоогоо Ар Монголд хийх болж байна. Монгол банк тэр 50,000 төгрөг(14 ам.доллар)-ийн дэвсгэртээ гаргаачээ. Монгол Улс нь 5-хан долларын ДЭЭД дэвсгэрттэй байхаас ичдэггүй юм уу? Цаад АНУ-д чинь 20-т, 50-т, 100 долларын дэвсгэртүүд эргэлдээд 150 гаруй жил болж байна ш дээ.

Зочин [66.181.161.83] 2024-03-27 18:07:30

Том дэвсгэрт гаргах нь манай хулгайч нарт сайхан боломж олгоно Авилгалын мөнгө нь машинд багтдаггүй мөнгө цүнхэнд багтдаг болно Хууль хэрэгждэггүй монголд маань том дэвсгэрт байхгүйгээс болоод авилгачидад бэлэн мөнгөө хадгалахад их хэцүү байдаг гэсэн шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.