Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо. Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дотоодын цэрэг эдүгээ нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал обьект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.110] 2024-03-30 07:10:35

Генерал олон болсон

Гүндсамбуу Ч [59.153.114.190] 2024-03-29 20:33:47

Өнөөдөр улс орны аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой дорвитой ажил зохион байгуулах шаардлага үүсчээ. Үүнд одоо алба хааж байгаа бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх ур чадварыг сайжруулж, тэр дундаа даргалах хэсгийн оператив тактик, төв суурин болон газар орон дээр цэргийг удирдах өндөр мэргэшил, бие бялдрын өв тэгш байдал чухлаар шаардагдаж байна. Учир нь дэлхий дахины цэрэг улс төрийн өнөөгийн байдал хойд хөршийн дайны явц улам даамжирч хурцадсаар байгаа зэрэг нь анхаарч үзэхээс аргагүй байдалд хүргэж байна!!!

6 [202.131.240.170] 2024-03-29 16:23:56

Энд тэнд хүчний байгууллагууд нь тус тусдаа ийм байдлаар хүчээ дор бүрнээ зузаатгаад байгаа нь ЯГ ЗӨВ үү, Ж.Энхбаяр аа... Аюулгүй байдлын асуудлаараа ЛОББИ хийж болдоггүй л юм даа...САЙН БОДООРОЙ...

Иргэн [202.21.97.218] 2024-03-29 15:31:53

Цэргийн анги салбараа энхийн цагт ашиглахгүй байж баахан генерал, хурандаа нар гаргаад төрийн мөнгийг хий үрж байгаа юм биш үү. дарга нарыг санхүүжүүлж байхаар цэрэг, зэвсэг техникээ сайжруулж үр дүнтэй арга хэмжээ авбал зүгээр байна.

Зочин [122.201.31.130] 2024-03-29 15:21:07

Үхэлсүх лалар ард түмний эсрэг л юм бэлдээд байна уу зэвсэгт хүчнийхээ хүчин чадал тэрэг техникийг сайжруулж нэмэгдүүлдэг болоосой муу лаларсүх


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.