Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана

Aдмин / Эрүүл мэнд

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.

Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.11] 2024-09-05 16:02:12

Хөвгүүдэд бас хийдэг юм уу

зочин [192.82.65.103] 2024-09-04 17:03:46

45 аас дээш насны эмэгтэй хүмүүс вакцинд хамрагдаж болох уу

зочин [64.119.30.14] 2024-09-04 15:12:39

энэ вакцинд хамрагдах нь зөв шүү танай хүү, охин эрүүл байх ёстой шүү танай охин болон танай ирээдүйн бэр эрүүл саруул байх болно эмэгтэйчүүдийн аюулт өвчин умай болон хөхний хавдраар өвдөхгүй шүү

Зочин [122.201.19.61] 2024-09-04 11:34:11

Хэдэн хүүхдээ туршилтын туулай болгох гэж байгаа юм байнадаа

Зочин [202.55.191.194] 2024-09-05 14:01:17

Тэнэг юм ярих юмаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.