АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Aдмин / Улстөр

Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд / 2025.05.21/ боллоо. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, хурал даргалагч Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхбаатар болон Нарийн бичгийн дарга нарын хамт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан өнөөдөр 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцлээ. Энэ үеэр Намын бага хурлын 40 гаруй гишүүн байр сууриа илэрхийлж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс холбогдох асуултыг асууж, хариулт авч, асуудлыг олон талаас нь хэлэлцсэний үндсэн дээр “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам парламентад олонхыг бүрдүүлсэн хэдий ч сонгодог парламентын нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын Их Хуралд суудалтай нам эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаанаас гаргасан билээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын Улсын Их Хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г удаа дараалан зөрчсөн үйлдлүүд гаргасан. Мөн Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдээс ирж байгаа санал шүүмжлэлийг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Монгол Ардын намын Бага хурлаас тогтоох нь

  • Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
  • Монгол Ардын Намын Бага хурлын 2024 оны долдугаар сарын 05-ны өдрийн V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тогтоолыг баталлаа.

Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхиороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа намууд, тус намын удирдлагуудаас бүрдсэн Бодлогын зөвлөлд танилцуулж, цаашдын шийдвэрийг гаргана.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.162] 2025-05-23 08:13:14

Хэлэх үг алга. Нам нь хулгайчуудаар дүүрчээ. Эх оронч, мэдлэгтэй, туршлагтай, ард түмнээ боддог, хэл устай Ерөнхий сайд хэрэгтэй байна. ЕК дахиад данх шиг юм томилвол ажлаа өгсөн нь дээр …

Зочин [66.181.187.121] 2025-05-22 21:18:55

Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.

Иргэн [66.181.184.241] 2025-05-22 20:30:15

Танай Нам ганцаараа бүү хэл хамт ажилдаг хүмүүсээ мурих ажилгаа - бас өөрдийхөө бурууг нөгөө намдаа Тохож өөрсдөө ар хударгаар нууц хулгай хийж байгаа чинь ганц Энэ биш шүү !!!!!!!!удалгүй дарагуйлагчид цаг унах цаг шүү??????!!!!!

Зочин [202.126.89.58] 2025-05-22 16:35:09

АН-ЫН СОЛИОТОЙ ЛОДОЙСАМБУУ, ДАРГИЙН ХЭНХЭГТЭЙ ЦОГТГЭРЭЛ, ХЭРҮҮЛИЙН ХЭНХЭГТЭЙ БАЯРМАА, ХОРТОЙ ХОРТ МОГОЙ ЦЭНГҮҮН НАРЫГ УИХ-ААС ТАТАЖ, АН-ААС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНАДАА ЦААШИД ЭНЭ ХҮМҮҮС ХЭЗЭЭ Ч УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ТОДООС ТОД ХАРУУЛЛАА

Зочин [112.72.7.40] 2025-05-23 02:44:59

Хуралд орчоод яг гудамжны өлөн хоосон тархитай нөхдийг хаа

Зочин [139.5.218.64] 2025-05-22 21:07:26

Улс төрийг 202.126.89.58 чи мэдэхгүй ээ .Дутаж үз . Харин ч ард түмнийхээ нэг хэсгийг УЛны , ЯЛАА гэж доромжилж дарангуйлал тогтоох ганцаар ноён суух гэсэн санаархалыг таслаж чадлаа ........

Зочин [59.153.114.152] 2025-05-22 16:11:33

Мордохын хазгай гэгч л болж байна даа анхнаасаал дангаараа засгийн газраа байгуулаад зөвшилцлийн гэрээгээ эдгээр намуудтай байгуулаад түүндээ эх орны хөгжлийн тулгамдсан томоохон төсөл хөтөлбөрүүдий хэлэлцэн тохирч зөвшилсний үндсэн дээр хамтарч ажиллана,саад,хориг тавихгүй гэдгээ тусгаад явсан бол арьсаа хамгаалах,бялуу хуваах,бэлэглэх гэж зовохгүйгээр явах ёстой байсан,намын гишүүд орон нутгийн төлөөллүүдэд ингэж захиж даалгаж байсан,Оюун-эрдэнэ үүнд хэт хувиа хичээсэн маягаар ганцаарчилсан тоглолт хийсэн,намын гишүүдийнхээ саналыг нь аваагүйн ийм байдалд оруулчих шиг боллоо,намын гишүүд ч ингэж л үзсэн байна гэж харлаа харин одоо арай өөрөөр сэтгэж эхлүүлсэн,амалсан ажлууддаа ханцуй шамлан орох хэрэгтэй болж байх шив дээ,ялангуяа хулгай,луйвар,авлига хээл хахуультай явуулах тэмцэл урагшлахгүй байна гэдэгт хатуу дүгнэлт хийж ахиц өөрчлөлтийг ард мэдрүүлж эхэлбэл ард түмэн хүрээлнэ,дэмжинэ.

НАМ БА ЗАСАГ. [202.179.24.28] 2025-05-22 15:55:45

УЛСТӨРӨӨ ДААДАГГҮЙ УЛСТӨРИЙН НАМ БАЙДАГ БОЛ ДАМПУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРАЛДАГГҮЙ НАМ БАЙГАА БОЛ ТАТАН БУУЛГАХ ЗАМААР УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ УЛСТӨРИЙН НАМУУД ТӨЛӨВШИХ МАГАД... ЗАСАГ БАЙГУУЛАХДАА БАС ЯГ ИЙМЭРХҮҮ СТАНДАРТ БАРЬЖ... ЭРХ БАРИХ БОЛОМЖИЙГ НЬ СӨРӨГ ХҮЧИН НЬ ГАРГАЖ ӨГЧ ЗАСАГАА ШАХАЖ АЖИЛЛУУЛАХ..... ЭРХ БАРИГЧ НАМ НЬ СӨРӨГ ХҮЧИНДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНЛДАХААС ГАДНА. СӨРӨХ ОРОН ЗАЙГ НЬ ЯМАГТ ХАДГАЛЖ АЖИЛЛАХ...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000