Сэлэнгэ, Төв аймагт гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгэ, Төв аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй, Онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна6
Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн “Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хар бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын Ойн ангийн ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл