Сурагч Ч.Ирмүүн Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Aдмин / Боловсрол

Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод амжилттай зохион байгуулагдав. Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.

Монгол Улсын багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт Эрдэм" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж бахдам амжилт үзүүллээ. Ингэснээр Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байна.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж

  • Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцлоо.

Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авав.

Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцлоо.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.