Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй, танихгүй линк дээр дарахгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Хууль

Сүүлийн үед “Европын тэтгэврийн шинэ платформ Монголд нээгдлээ”, “Хүн бүр 10 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой боллоо” гэх мэт #ХУДАЛ_МЭДЭЭЛЭЛ цахим орчинд тархаж буй тул энэ төрлийн #ЛИНК дээр #дарахгүй байхыг Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулж байна. Хэн нэгнээс ирсэн үл мэдэгдэх линк дээр дарснаар таны хувийн мэдээлэл, банкны дансны нууцлал алдагдах эрсдэлтэй юм.

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

✅ Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй байх – Ялангуяа хэт их мөнгө амалсан, бодит бус санагдах мэдээлэлд болгоомжтой хандаарай.

✅ Танихгүй линк дээр дарахгүй байх – Сэжигтэй холбоос дээр дарах нь таны мэдээллийг хулгайд алдах шалтгаан болдог.

✅ Нууц үгээ хуваалцахгүй байх – Банк, төрийн байгууллага хэзээ ч таны нууц үгийг асуухгүй.

✅ Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах – Засгийн газар, Тэтгэврийн сан, банк зэрэг байгууллагын албан ёсны вэбсайт, хуудсаас мэдээллээ шалгаарай.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.