Б.Чойжилсүрэн: Увс аймгийн 100 жилийг зохион байгуулах ажлын хүрээнд “Миний төсөв” гээд буруу хэлсэн

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2025.08.07/ цаг үеийн асуудлаар тайлбар өгөв.
Тэрбээр "Би 2008 оноос хойш Увс аймгаас таван удаа сонгогдож гарч ирсний хувьд аймгийн 100 жилийг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Мөн 2009 оноос Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг хүлээн авсан. Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд 100 жилийн ойг тохиолдуулан нутгаа сурталчлах, дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн амьжиргаа, гадаад дотоодын аялал жуулчлал, нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллахыг зорьсон.
Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэхэд аймгийн иргэд, бизнес эрхлэгчид, увс аймагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ААН-ээс 11 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт цугларсан. Тухайн хандивын үйл ажиллагаанд 3000 гаруй хүн оролцсон байсан. Үүгээр Увс аймгийн 100 жилийн урсгал зардлыг санхүүжүүлсэн юм.
Түүнчлэн ойг зохион байгуулахад ямар ч бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд 22 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан. Увс аймгийн 100 жилийг зохион байгуулах ажлын хүрээнд “миний төсөв” гээд буруу хэлсэн. Энэ бол Эрчим хүчний сайдын багц төсөв байсан юм.
Увс аймгийн Улаангом сумын 2, 4, 11 багийг дамнаж хэд хэдэн ажил хийгдсэн. Үүнд баруун тойргийн автозам болох хоёр км замыг 3.6 тэрбум төгрөгөөр тооцон, 2024 оны төсөвт суулгасан. Улаангом сумын цахилгааны эрчим хүчний хангамжийг сэргээх үүднээс хоёр тэрбум төгрөгийг мөн улсын төсөвт суулгаж хэрэгжүүлсэн. Үүний тендерийг худалдан авах газарт зарлаж гүйцэтгэсэн. Энэ бүгдийг миний зүгээс хийлээ гэж буруу ойлголтыг олон нийтэд өгчээ.
Үүнээс гадна 100 жилийн ойг зохион байгуулах хүрээнд цахилгааны эрчим хүч нэмэгдэх учраас өвлийн цахилгааны ачааллыг тооцон зуны цагт давхар ашиглах тооцооллоор зохион байгуулсан. Тиймээс эрчим хүчний салбар үнэ нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн өртгөөрөө Увс аймгийн 100 жилийн ойд зарцуулсан гэх ойлголт, гүтгэлэг, хардлага.
Мөн иргэдээс хандивласан мөнгөн дүнгийн мэдээллийг аймгийн Иргэдийн хурал, Тамгын газраас олон нийтэд тайланг өгнө. Хандив босгож эхлэх үеэс ил тод байлгах хүрээнд ажиллаж ирсэн. Увс аймгийн 100 жилийг зохион байгуулахад эрчим хүчний яам болон төсвөөс зарцуулаагүй гэдгийг онцлон хэлж байна. Үүнээс гадна 1 тэрбум 65 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Ю.Цэдэнбалын талбайг засварлах ажил хийгдээд явж байна.
Эрчим хүчний салбар аль эртнээс сигнал нь дуугараад эхэлсэн. Өнөөдрийн нөхцөлд байдалд ДЦС-3 дээр гарсан асуудал яригдаж байна. Уг осол наймдугаар сарын 1-ний өдөр болсон. ДЦС-3 дээр шугам хоолойг дахин ажиллуулах явцад жижиг дэлбэрэлт гарсан. Ийм явдал өнгөрсөн жил ДЦС-3 дээр 15 удаа гарч байсан.
Тухайлбал, олон жил ашигласан зуухны хувьд гадна болон дотор талын материалын элэгдэлд орсны улмаас осол гарах эрсдэл өндөр байна. Бүхэлд нь сайжруулах арга хэмжээг аль ч засгийн газрын үед арга хэмжээ авч байсан. ДЦС-3 ачаалал хоёр дахин нэмэгдсэн байсан учраас өргөтөх ажлын хүрээнд шинээр хоёр станц барина.
Энэ асуудлын хүрээнд ОХУ-тай хэлэлцээд явж байгаа. Харин ОХУ талаас өндөр үнэ санал болгож байгаа учраас зургийн тендерийг Засгийн газраар оруулж батлуулсан.
Өнгөрсөн жилд эрчим хүчний үнийг нэмсэн. Энэ хүрээнд эрчим хүчний зохицуулах хороо гаргасан. Эрчим хүчний сайдын хувьд тус шийдвэрийг дэмжин ажилсан. Эрчим хүчний салбар өртгөөс доогуур борлуулалт хийж алдагдалтай ажиллаж байсан. Энэ алдагдал нь өнөөдөр өр төлбөр болоод үлдсэн байгаа.
Сайд болсноос хойш хоёр удаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Үүнд 2022, 2024 онд нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажилласан. Өнгөрсөн жилийн нэмэгдлээр 540 орчим тэрбум төгрөг нэмэлтээр эрчим хүчний салбарын байгууллагуудад нэмэгдэж очсон.
Үүний 110 орчим тэрбум төгрөгийг эхний ээлжид Шивээ овоогийн уурхай, Багануурын уурхай, Шарын голын уурхайнуудад эрчим хүчний нөөц худалдан авахад нэмэгдүүлж өгсөн. Үүнээс харахад уурхайнууд алдагдалтай ажиллаж байсан учраас санхүүжилтэд зарцуулагдсан. Үүний дараа 200 гаруй тэрбум төгрөг эрчим хүчний салбарын төрийн өмчид байгууллагуудын ажилчдын цалин хөлс нэмэгдүүлсэн.
Эрчим хүчний салбараас ДЦС-3 шиг зуухны асуудалд 83 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс гадна хуримтлагдсан өртөг байгаа. Тэр бүгдийг богино хугацаатай өр төлбөрийг барагдуулахад хэрэглэсэн" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Монголынхаа тухай тэргүүн ээлжинд бичээч. [66.181.160.58] 2025-08-08 10:02:18
3-р цахилгаан станц ӨЧИГДӨР үүрээр дахин дэлбэрсэн гэсэн. Энэ тухай мэдээлэл Мэдээмн-ийхэн тавьдаггүй юм уу? Гэтэл Трамп мамп, Путин мутин гэсэн мэдээлэл тавиад л байх юм. Монгол дээрээ төвлөрөөч, редакциа аа!
Зочин [66.181.178.29] 2025-08-07 23:22:11
Ямар ястан байх нь маньд түйч хамаагүй! НЭГ Л Монгол гэхдээ хамгийн адгийн шаарнуудын нэг бол Чойжоо!! Увсаа дурсаад ,яриад, диваажин гэж шаана бүгд увсынхан!!! Тийм л сайхан юм бол Увсдаа яагаад амьдрахгүй Улаанбаатарт гүйж ирээд байгаан !!! Тэнгэрийн диваажин гэж Увсыг хэлдэг юм бол тийшээ яагаад зайлахгүй түгжрүүлээд надад гай болоод байна аа!!!
Ббб [122.201.31.94] 2025-08-07 20:53:48
Хухай дөрвөд писда төрөөс зайл бизнесээ хийгэд амьдар лалар минь