ЦАГ АГААР: Нутгийн зүүн хагаст бороо орж, хойд хэсгээр сэрүүснэ

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 02-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус.
Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23…+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: +15 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл