“Өдрийн сонин” “The New York Times” сонины нийтлэлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэнэ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” дэлхийн сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй хэвлэлийн нэг болох “The New York Times”-ийн нийтлэлүүдийг Монголын уншигчдад албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж эхэлж байна.

“The New York Times” нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг өргөн хүрээний сэдвээр гүнзгий судалгаа, үнэн бодит мэдээлэл, бие даасан сэтгүүл зүйн чанараараа дэлхийд танигдсан хэвлэл юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын уншигчид дэлхийн хамгийн чухал үйл явдлуудыг, олон улсын шилдэг нийтлэлчдийн бичсэн өгүүллүүдийг эх хэл дээрээ унших боломжтой болж байна.

“The New York Times”-ийн нийтлэлүүдийг мягмар гариг бүр “Өдрийн сонин”-ы тавдугаар нүүрт болон www.dnn.mn вэб сайтад байршуулна.

Энэхүү санаачилга нь бид уншигчдадаа дэлхийн мэдээг үнэн зөв, чанартай эх сурвалжаас тогтмол авах шинэ боломжийг нээж байна.

Дэлхийн мэдээг Монголд-“Өдрийн сонин”-той хамт


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.