Мидлинг, хагас коксон түлш хэрэглэх болсон талаар Нийслэлийн дарга нар мэдээлнэ

Aдмин / Эдийн засаг

2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

10:00 цагт:

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар СТӨ-нд мэдээлэл өгнө. Утас: 99127029

-12:00 цагт:

"Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд болно.

БУСАД

-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” үзэсгэлэн "Б Контемпорари" арт галерейн танхимд дэлгэж байна.

-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.

-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т толилуулж байна.

-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Орон нутагт:

-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.


Хилийн чанадад:

-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.

-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.

-Номхон далайн арлын орнуудын форум болж байна.

-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган эхэлнэ.

-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.