Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина

Aдмин / Нүүр

Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллалаа.

Энэ үеэр тухайн трасс дагуух газар чөлөөлөлтийн нөхцөл байдал, төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, тохирсон ажлын зургуудыг тодорхойлж байгаа юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замын трасс дагуу ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р хороолол хүртэлх зам байдаг. Тус замын ачааллыг бууруулахаар Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. Тус авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн нэмэлтээр Яармагийн шинэ гүүрнээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж буй. Өөрөөр хэлбэл Яармагийн шинэ гүүрнээс Зайсан гүүр хүртэлх авто замын төлөвлөлтийг хийсэн гэдгийг тэрбээр онцолсон юм.


Сэтгэгдэл

Тархины түгжээ ба тооцоо [103.57.93.41] 2025-09-24 20:50:03

Бариад байдаг бариал байдаг байдаггүйээ

Зочин [203.91.115.41] 2025-09-24 13:06:57

ТУЛГУУРТ ЗАМ ТАВИХ. НААГУУР ЧИНЬ УСЫГ ТОГТООН БАРЬДАГ БУРГАС БАЙГАА.

Зочин [66.181.184.84] 2025-09-24 11:14:29

энэ чинь иргэдийн /хөгшид, хүүхдүүдийн/ чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар шүү дээ. Авто зам барьчихаар яах болж яаж амрах болж байна аа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.