Оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг хуяглан гаргажээ

Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр албадан гаргалаа. Улмаар харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Тодруулбал, тус иргэн нь 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устган хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Улмаар холбогдох байгууллагуудаас хувь хүний мэдээллийг тодруулахад БНХАУ-д бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн болох нь тогтоогдсон байна.
Улмаар тус иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэх ажиллагааг зохион байгууллаа хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Varane [103.229.123.62] 2025-09-24 21:41:44
Хуяглаа д байхдаа яахав дээ. Харгалзаж гэдэг шүү.