Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Филиппиний Минданао арлын зүүн өмнөд хэсэгт өнөөдөр өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа тус улсын эрх баригчид цунамийн аюулын түгшүүр зарлалаа.

Газар хөдлөлтийн голомт нь Давао хотоос зүүн хойш 123 км-ийн зайд, 58.1 км-ийн гүнд байршиж байсныг АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.

Харин Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн (Phivolcs) энэхүү газар хөдлөлтийн хүчийг 7.6 балл гэж тодорхойлон, амь насанд аюул учруулж болзошгүй цунами үүсэх эрсдэлтэйг анхааруулж, зүүн болон өмнөд эргийн бүс нутгуудад оршин суугчдыг яаралтай өндөрлөг газар руу нүүхийг уриалсан байна.

Газар хөдлөлтийн дараа Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс Филиппиний зарим эргийн дагуу гурван метр хүртэлх өндөртэй давалгаа үүсэх магадлалтай гэж мэдэгдсэн бол АНУ-ын Цунамигийн сэрэмжлүүлгийн систем ч мөн адил сэрэмжлүүлэг гаргажээ.

Индонезийн хойд нутгийн Сулавеси болон Папуа мужууд, түүнчлэн Палау улсын эрэг орчимд ч нэг метр хүртэл өндөртэй давлагаа үүсэж болзошгүйг холбогдох агентлагууд мэдээлж, сэрэмжлүүлэг гаргасан байна.

Цунамийн эхний давлагаа орон нутгийн цагаар 11:43-аас өмнө ирж болзошгүй бөгөөд хэдэн цагийн турш давтагдаж магадгүйг Филиппиний эрх баригчид анхааруулжээ. Иймд эргийн дагуу амьдарч буй иргэдэд “нэн даруй аюулгүй бүс рүү шилжих” шаардлагатайг дахин сануулсан аж.

Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн эрсдэл үүсэв

Мөн Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс усан онгоц эзэмшигчдэд хөлгөө бэхэлж, эргээс хол байхыг зөвлөсөн бол далайд гарсан усан онгоцнуудыг нэмэлт зааварчилгаа иртэл эргээс холуур байх хэрэгтэйг мэдэгджээ.

Одоогоор уг газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Гэсэн ч Филиппин нь Дэлхийн галт уулын бүсийн идэвхтэй бүс болох "Галт цагариг"-ийн дагуу оршдог тул хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог.

Номхон далайг тойрсон 40,000 км орчим үргэлжилдэг энэхүү хагарлын шугам дагуу дэлхийн галт уулын талаас илүү нь байрладаг бөгөөд энэ бүсэд байнга хүчтэй газар хөдлөлт болдог байна.

Эх сурвалж: BBC, CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 7883133 https://t.me a [191.102.156.114] 2025-10-10 22:38:34

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 9459653 https://t.me appleipnoneipad !

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 1426424 https://t.me a [191.102.156.114] 2025-10-10 13:55:40

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 2621423 https://t.me appleipnoneipad !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.