Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор:
- Д:11 “Офицеруудын ордон-Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг” чиглэл,
- Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл,
- Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг тус тус нээжээ.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл