Өнөөдөр зүүн аймгуудын нутийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 12-17 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл