CNN: АНУ-ын иргэдийн дунд Трампын нэр хүнд 37 хувь хүртэл буурсан байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд 37 хувьд хүрч, түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхнээс хойших хамгийн доод түвшинд очсоныг CNN телевизийн захиалгаар SSRS судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Судалгааны дүнгээс үзвэл, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 63 хувь нь дэмжээгүй гэж хариулсан нь Трампын хоёр бүрэн эрхийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн сөрөг үзүүлэлт болжээ.

Санал асуулгыг аравдугаар сарын 27-ноос 30-ны хооронд явуулсан бөгөөд АНУ-ын 1200 гаруй иргэн оролцсон байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын нэр хүнд энэ оны эхнээс хойш АНУ-ын янз бүрийн хүн амын бүлгүүдийн дунд огцом буурч байгаа ажээ.

Эх сурвалж: CNN, TASS
Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.