Европын элитүүд цөхрөнгөө барж, Америкийн дэмжлэгээс "зуурч" байна гэжээ
АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа асан Карен Квятковски YouTube сувгийн “Эндрю Наполитано”-гийн нэвтрүүлэгт оролцохдоо "Европын элитүүд өөрсдийн байр суурь тогтворгүй байгааг ухамсарлаж байгаа тул Америкийн дэмжлэгийг хадгалж үлдэхийн тулд Оросын эсрэг уриа, үзэл суртлыг ашиглаж байна" гэж хэлжээ.
Шинжээч “Баримтуудаас харахад, тэд худал хэлж байна, эсвэл Оросыг буруу ойлгож байна. Тэд Орос Европ руу орж ирээд, тэднийг эзэлж, газар нутгийг нь булаана гэж бодож байна. Европын холбооны элитүүд Америк тэднийг эдийн засаг, улс төр, цэрэг армийн хувьд үргэлжлүүлэн дэмжээсэй гэж үнэхээр хүсэж байна. Тэдэнд байгаа ганц хамгаалалт нь Америкийн ‘шүхэр’ юм” гэж онцолсон байна.
Түүний хэлснээр, Европын удирдагчдын сул дорой байдал нь Оросын эсрэг түрэмгий хатуу байр суурь илэрхийлэхэд хүргэж байгаа аж. Квятковски “Жинхэнэ асуудал нь Европын элитүүдийн нөлөө буурч байгаа явдал юм. Тэд үүнийг ойлгож байгаа эсэх нь хамаагүй, гэхдээ тэд явж байна. Европын ард иргэдэд эдгээр элитүүд хэрэггүй болсон. Тэд ашиггүй” гэж нэмж хэлжээ.
Сүүлийн жилүүдэд Орос улс НАТО-гийн баруун хилийн ойролцоох урьд байгаагүй идэвхтэй үйл ажиллагаанд санаа зовниж буйгаа илэрхийлсээр буй. Холбоо үүнийг “Оросын түрэмгийллийг сааруулах бодлого” гэж нэрлэдэг ч Москва үүнийг цэргийн хүчээ нэмэгдүүлж буй аюултай алхам гэж үздэг байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


























.jpg)





































Сэтгэгдэл