Төрийн албаны шалгалтын үеэр 4 иргэн зөрчил гарган хөөгджээ

Aдмин / Хууль

Шалгалтын эхний өдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцсоноос нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцлээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг танхимаас гадна камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Энэ хяналтыг Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлдэг.

Камерын хяналтын явцад бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулж, гар утаснаасаа хуулах үйлдэл гаргасан Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг зогсоож, танхимаас гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2026.03.03/ хуваарийн дагуу үргэлжилж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.