COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх ажлын албаны бүрэлдэхүүнээ танилцуулав. Үндэсний хорооны ажлын алба нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хангах чиглэлээр 12 дэд хороотой ажиллах юм.
Мөн энэ үеэр Д.Батмөнх даргын зүгээр ажлаа хүлээн авснаас хойш буюу өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны 11, 12 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
Төгсгөлд нь Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын зүгээс “Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацаа нь маш тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Цаашид Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.
Олон улсад Монгол Улсын нэр гарах учраас хариуцлагатай ажиллах шаардлагатай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 279 хоног үлдээд байна. Та бүхэнд амжилт хүсье. Ажлын албатай холбоотой бүхий л асуудлаар миний бие саналуудыг нээлттэй хүлээн авч санал солилцох болно” гэлээ.

































































Ийм “араатан”-тай миний хүүхэд нэг сургуульд сурдаг гэхээр айж байна
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр эрх чөлөөг институци болгох цаг болсон
Г.Занданшатар баялгийн эзэд бөхийх ёсгүйг санууллаа
СҮҮДЭР БИШ, ГЭРЭЛ БАЙЯ: ХҮҮХДҮҮДЭЭ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС ХАМГААЛЪЯ
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад олон нийтээс санал авна
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж,цэцэрлэгт хүрээлэн болгоно
"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, бүс нутгийн нөхцөл байдал улам ээдрээтэй болов