Нью-Йорк хотын даргаар Зохран Мамдани сонгогдлоо
Нью-Йорк хотын даргаар 34 настай Зохран Мамдани сонгогдлоо. Тэрээр сүүлийн 100 жилийн хамгийн залуу хотын дарга болсон бөгөөд энэ албан тушаалд очсон анхны исламын шашинтан болж байгаа юм.
Тэрээр улс төрийн замналаа эхлүүлэхээс өмнө бага орлогтой хүмүүст тусалдаг олон нийтийн ажил хийдэг байв. 2015 оноос улс төрд орсон бөгөөд таван жилийн дараа депутат болжээ.
Мамдани сонгогчидтой уулзан ярилцаж, байрны үнэ, амьдралын талаар олон хэл дээр нэвтрүүлгүүд бэлтгэж, гаргадаг байв.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр Ардчилсан намын төлөөлөгч Зохран Мамдани 50 хувиас илүү санал авч, ялалт байгуулж чадсан байна.
Сонгуульд нийт 2 сая гаруй сонгогч оролцсон нь 1969 оноос хойш гарсан хамгийн өндөр амжилт болжээ. Зохраны гол өрсөлдөгч нь Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн, Нью-Йорк мужийн амбан захирагч асан Эндрю Куомо байлаа. Тэрээр энэ удаад дөнгөж 40 хувийн санал авчээ.










.jpg)













.jpg)


























.jpg)











Сэтгэгдэл