Дэлхийн удирдагч нар ширэнгэн ойг хамгаалах сан байгуулахаар тохиролцов

Aдмин / Нүүр

Бразилд болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын удирдагч нар халуун орны ойг хамгаалахад туслах сан байгуулахаар тохиролцов. Амазон мөрний Белем хотод хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Пүрэв гаригт (2025.11.06) эхэлсэн. Энэ нь НҮБ-ын "COP30" уур амьсгалын бага хурлын өмнө болж, 40 орчим улс орон, бүс нутгийн удирдагч оролцов.

Эл үеэр Палау улсын ерөнхийлөгч Сурангел Виппс Жуниор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийг яаралтай бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Палау бол далайн түвшний өсөлтөөс болж аюулд өртөж буй Номхон далайн арлын орнуудын нэг юм. Удирдагч нар Бразилын засгийн газрын санал болгосон Халуун орны ойн мөнхийн санхүүжилт буюу "TFFF" хэмээх санаачилгыг дэмжсэн байна. Тухайлбал, Япон зэрэг 50 гаруй улс орон, бүс нутаг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү сан нь төрийн болон хувийн хэвшлээс нийт 125 тэрбум ам.доллар босгох зорилготой.

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва энэхүү санаачилга нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. Хэрэв ойн сүйрэл эргэлт буцалтгүй түвшинд хүрвэл дэлхий даяар сөрөг нөлөөл нь мэдрэгдэх болно гэж тэрбээр анхааруулжээ. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтад оролцсон зарим удирдагч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд саад тотгор учруулж буй байр суурь баримталж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг шүүмжилсэн.

Ирэх долоо хоногт эхлэх "COP30" чуулганаар засгийн газрууд CO2 ялгарлыг бууруулах талаарх хэлэлцүүлгийг түргэсгэж чадах эсэхэд одоо анхаарал хандуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.