Конгресс шатдауныг зогсоох хуулийн төслийг Д.Трампад илгээлээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтыг /шатдаун/ зогсоох тухай Сенатын дэмжсэн хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталлаа. ​​Эцсийн санал хураалт 222-209 саналын харьцаатайгаар явагдсан бөгөөд Бүгд найрамдах намын ерөнхийдөө бүх гишүүн, Ардчилсан намын цөөн хэдэн гишүүн хуулийн төслийг дэмжжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар лхагва гаргийн орой уг хуулийн төсөлд гарын үсэг зурах төлөвтэй байна. Түүний гарын үсэг нь засгийн газрын үйл ажиллагааг албан ёсоор сэргээх боловч хэвийн байдалдаа эргэн ороход тодорхой цаг хугацаа шаардлагатай юм. Энэхүү хуулийн төсөл нь засгийн газрын санхүүжилтийг ирэх нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ.

Конгрессын дээд танхимын гишүүд шатдауныг зогсоох тухай хуулийн төслийг даваа гарагт баталсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоноос үүдэлтэй сөрөг нөлөө үргэлжилсээр байгаа бөгөөд лхагва гарагт л гэхэд Америк даяар 900 гаруй нислэг цуцлагдсанаас үзэхэд нисэх онгоцны буудлуудад үүссэн хүндрэлүүд зорчигчдод мэдрэгдсээр байх төлөвтэй байна.

Э.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.