Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс -7-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.

Улаанбаатарт:

12 дугаар сарын 1-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

12 дугаар сарын 1-нд: МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.

12 дугаар сарын 1-нд: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна.

12 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

12 дугаар сарын 3-нд: Засгийн газрын хуралдаан болно.

12 дугаар сарын 3-нд: Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

12 дугаар сарын 4-нд: Олон улсын банкны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 5-нд: Архивчдын өдөр тохиож байна.

12 дугаар сарын 5-нд: Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 6-нд: Хуульчдын зургаадугаар их хурал болно.

12 дугаар сарын 6-нд: Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын УАШТ орон даяар эхэлнэ.

12 дугаар сарын 6-нд: Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн X чуулга уулзалт “Чингис хаан” үндэсний музейд тэнхим болон цахим хосолсон хэлбэрээр болно.

12 дугаар сарын 7-нд: Дэлхийн иргэний агаарын тээврийн өдөр тохиож байна.

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр 12 дугаар сарын 12-ныг хүртэл хүлээн авна.

-Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.

-Хүүхэд хамгааллын “Асуудал-Шийдэл” сарын аяныг 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

Орон нутагт:

12 дугаар сарын 5-нд: Хөвсгөл аймагт ИТХ-ын ээлжит IX хуралдаан болно

12 дугаар сарын 5-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Нутгийн зөвлөлөөс оны шилдгүүдийг тодруулдаг "Хөх сувд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

12 дугаар сарын 6-нд: Өвөрхангай аймагт "KARAKORUM ICE FESTIVAL-2025" болно.

Хилийн чанадад:

12 дугаар сарын 6-нд: ХБНГУ-д болж буй ДАШТ-ий Стандарт формейшн төрөлд “Moon Dance" хамтлаг оролцоно.

12 дугаар сарын 7-нд: АНЭУ-ын Дубай хотод эхлэх “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадамд манай улсаас гурван төрөлд 18 тамирчин оролцоно.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.