Евразийн Эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлуулах хуулийн төслийг УИХ--д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно.
Мөн Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, аливаа нэг улсаас хамаарах худалдааны хамаарал багасаж, эдийн засаг төрөлжинө. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Хэлэлцээрт хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудал тусгагдаагүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцон тус хугацааг сунгах боломжтой юм.


































































Сэтгэгдэл
Зочин [145.53.68.69] 2025-11-28 20:14:16
Сая оросын вести.ру гээд гол мэдээний сувгаар нь оросын зах зээл дээр байгаа зургаан төрлийн наран цэцгийн тосыг хуурамч орцтойгоор буюу орлуулагч химийн бодисоор хийсэн байдгийг олж тогтоов гээд гараад байсан. Ямар л олигтой юмаа нааш нь ирүүлэв гэж дээ. Өөрсдийн бүтээгдхүүнээ хэрэглэмээр бн
Тэнэгтээрэй [145.53.68.69] 2025-11-28 20:11:59
Гуцал д аа