Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ажлаа хүлээж авлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томиллоо.

Уг томилгоотой холбогдуулан Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр ажлаа хүлээн авч, яамны удирдлагын багийнхантай уулзлаа.

Уулзалтын үеэр Ж.Энхбаяр сайд Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилтод нэн тэргүүнд анхаарах хэд хэдэн чиглэлийг сануулан, 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн эдийн засгийн суурь эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төсөл болон салбарын бодлогын гол хуулийн төслүүдийг нэн даруй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Ж.Энхбаяр сайд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, бүтээмжийн шинэ шат, хөгжлийн логик дарааллыг хангах бодлогын реформ нэн шаардлагатай байгааг онцолж, үүнд яамны удирдлагын баг бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.


Сэтгэгдэл

Zochin [202.131.225.197] 2025-11-26 12:43:56

Ediin zasag meddeg hun ediin zasgiin yamaa ugch boldoggui ymu? Ene chine chuham l tsereg geed sentegdeed yavdag bsn bizde? Hediidee ediin zasag meddeg bolchihson ym bol?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.