Украин Оростой хийх энхийн хэлэлцээрийн хувьд өөрийн ‘улаан шугам’-ыг тодорхойлон зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Украины Дээд Радагийн дарга Руслан Стефанчук ОХУ-тай хийх энхийн хэлэлцээний талаар Украины нэн чухал гурван зарчим буюу “улаан шугам”-ыг тодорхойлжээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 24-ний даваа гарагт Шведийн нийслэл Стокгольм хотод болсон “Крымын платформ”-ын дөрөвдүгээр парламентын дээд хурлын үеэр энэхүү гурван заалтыг дурдан, “эдгээр шалгуурыг хэн ч физикийн, хууль зүйн, ёс суртахууны ямар ч хэмжээнд зөрчиж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Украин дараах байр сууринаасаа ухрахгүй аж. Үүнд:

-Оросын Украины нутаг дэвсгэрийг түрэмгийлэн эзэлсэн нөхцөл байдлыг ямар ч хэлбэрээр хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй.

-Украины батлан хамгаалах хүчинд ямар нэгэн хязгаарлалт тавихыг зөвшөөрөхгүй.

-Украин ирээдүйд ямар эвсэл, холбоонд нэгдэхээ өөрөө сонгох эрхээ бусдад алдах боломжгүй гэжээ.

Мөн тэрбээр Украин Европын Холбоо болон НАТО-д элсэх боломж нь аливаа энхийн хэлэлцээ болон аюулгүй байдлын баталгааны салшгүй хэсэг байх ёстойг онцолсон байна.

Түүнчлэн Оросын гадаадад царцаагдсан хөрөнгийг түрэмгийллийн “үнийн төлөөс” болгон ашиглах нь шударга гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Стефанчук “Европын Зөвлөл энэ талаар арванхоёрдугаар сарын 18, 19-нд шударга шийдвэр гаргана гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэж байна” хэмээн хэлсэн байна.

Зеленский: Киев түншүүдтэйгээ үргэлжлүүлэн зөвшилцөж байна

Стокгольмд болсон бага хуралд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцож, үг хэлэхдээ Украин түншүүдтэйгээ, ялангуяа АНУ-тай идэвхтэй хамтран ажиллаж, улсаа “сулруулах бус, харин улам бэхжүүлэх” боломжтой зөвшилцлийг эрэлхийлж буй талаар мэдэгджээ.

Тэрбээр “АНУ-тай хамтран зохицуулж буй баримт бичгүүдэд бид маш мэдрэмжтэй асуудлуудыг тусгахыг чармайж байна. Үүнд Оросын талд байгаа бүх украин цэргүүдийг ‘бүгдийг бүгдээр нь’ зарчмаар суллуулах, мөн Оросын авч явсан бүх украин хүүхдийг буцаан авчрах асуудлууд багтана” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [150.228.177.246] 2025-11-25 12:28:38

Украйн иргэдээ ядуу байлгаж, тоглоом болсны гай!

иргэн [66.181.186.88] 2025-11-25 12:27:58

Монголчууд бид 1960 аад он гартал газар нутгаа юу ч хэлж чадахгүй өгсөөр ирсэн дээ, Их гүрэн бол их л гүрэн, Хэн юу хэлсэн юм, Энэ Зеленский сүрхий хүн байна Бидэнтэй зүйрлэх юм алга

Зочин [66.181.184.166] 2025-11-25 12:00:19

Монгол орос гаралгүй.

Зочин [103.57.92.211] 2025-11-25 11:55:08

бусдад газар нутгаа өгч бууж өгч нүдний булай болсоноос үхэх сэхэхээ үзээд ялагдсан ч нүүр баатарлаг түүх юмдаа Украйнчууд. Энэ дайнд Орос ялсан ч ялагдсан ч ялгаагүй шившиг

Зочин [202.126.89.252] 2025-11-25 11:54:49

Ингэж хэлж ярина өөр ёсуудал үгүй түрэмгийлэгчид үг дуугүй дагах ёстой

Зочин [46.135.81.102] 2025-11-25 09:56:51

Ээ хөөрхий дайн дуусахгүйн байнлдаа

Зочин [202.9.47.12] 2025-11-25 08:39:14

Көөркий. Көөркиы


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.